Форум | Холбоо барих
Блог хайлт:

Teacher of Chemistry B.Tsolmon

Химийн кинетик, катализ

    Ерөнхий сэдэв: Химийн урвал явагдах зүй тогтол   
          
Химийн кинетик, катализ

1.Химийн урвалын хурд, түүнд нөлөөлөх хүчин зүйлс, урвалын явагдах механизмыг судалдаг химийн салбарыг  ................. гэнэ.
               а. химийн термодинамик
               б. термохими
               в. химийн кинетик
               г. катализ

2.Химийн урвалын хурдыг юугаар хэмжих вэ?
 
             а. Урвалд орж буй бодисуудаас аль нэг нь бүрэн
                
хувиралд орж дуусах хугацаагаар
               б. Урвал бүрэн явагдаж дуусах хугацаагаар
               в. Нэгж хугацаанд хувиралд орсон юм уу, эсвэл

                
урвалаас үүссэн бодисын концентрацийн өөрчлөлтөөр
               г. Урвалын бүтээгдэхүүн бодисын хэмжээгурвал дуусах

                
үеийн хугацаанд харьцуулсан  харьцаа

3.Химийн урвалын хурд ямар нэгжээр илэрхийлэгдэх вэ?
               а. моль л
-1 c-1
               б. моль л с
-1
               в. моль
2 c
               г. тодорхой нэгжгүй

4.0,3 моль/л концентрацитай устөрөгчийн хэт оксидын уусмалыг бөглөөгүй колбонд хадгалж сарын дараа хэрэглэхэд түүний коцентраци нь 2 дахин багассан байжээ. Устөрөгчийн хэт оксидын задрах урвалын дундаж хурд ямар байсан бэ?
                 а.
510-3 моль/л хоног
                б.
16 моль/л хоног
                 в.
1,6 моль/л мин
                 г.
16 моль/л мин

5.Уусмалын дотор явагдаж байгаа урвалыни хурд ямар хүчин зүйлээс хамаарахгүй вэ?
                 а. Урвалд орж байгаа бодисын шинж
                б. Урвалд орж буй бодисын концентраци
                 в. Температур
                 г. Урвалыг явуулах савны хэлбэр

6.Урвалын хурдны тогтмол гэж юу вэ?
                 а. Нэгж концентрацитай бодисуудын урвалд орох үеийн
                    хурд
                б. Урвалын хурд ба концентраци хоёрын хоорондох шууд
                    хамаарлын коэффициент
                 в. Вант
-Гоффын коэффициент
                 г. Урвал төгсөх үеийн бодисын концентрацийн өөрчлөлт

7.2NO+O2=2NO2 гэсэн урвалаар азотын хоёрч оксидын үүсэх хурдыг 1000 дахин нэмэгдүүлэхийн тулд даралтыг хэд дахин ихэсгэх хэрэгтэй вэ?
                 а.
22,4 дахин
                б. Урвалын хурд даралтаас хамаарахгүй
                 в.
10 дахин
                 г.
500 дахин

8.Доорхи өгүүлэмжүүдээс аль нь Вант-Гоффын дүрмийн агуулгыг зөв илэрхийлж байна вэ?
                 а. Бодисын концентрациас урвалын хурд шууд хамаарна
                б. Урвалын хурд температураас шууд хамаарна
                 в. Урвалын температурыг
10С-ээр нэмэгдүүлэхэд урвалын
                    хурд
2-4 дахин ихэснэ
                 г. Урвалын температурыг
100С-ээр нэмэгдүүлэхэд урвалын хурд 2-4 дахин ихэснэ

9.Хэрэв температурын коэффициент нь 2 бол урвалын температурыг 40-800C хүртэл нэмэгдүүлэхэд урвал хэд дахин хурдсах вэ?
                 а.
4                 

                    б. 16
                 в.
10               
             
    г. 2,5

10.  Хэрэв урвалын хурдны температурын коэффициент 3 бол түүний хурдыг 27 дахин нэмэхийн тулд температурыг нь хэдэн хэмээр нэмэгдүүлэх хэрэгтэй вэ?
                 а.
100C               
                 б.
200C
                 в.
300C       
                г.
400C

11.  Урвалдаж буй холимгийн температурыг 100C-аар ахиулахад хурд нь 3,9 дахин нэмэгддэг бол уг урвалын температурыг 400C-ээс 750C  хүртэл ихэсгэхэд өгөгдсөн урвөлын хурд хэд дахин нэмэгдэх вэ?
                 а.
7,8
                 б.
117,1
                 в.
15,6
              
  г. 3,9

12.  Хэрэв нэгэн урвал 300C температурт 25 минут, 500C температурт 4 минутын дотор явагдаж дуусдаг бол энэ урвалын хурдны температурын коэффициент хэд байх вэ?
                 а.
2,0
                б.
2,5
                 в.
3,0
              
  г. 3,5

13.  200C-ийн температурт натрийн гидроксидын уусмалд хөнгөнцагааны сорьцыг уусгахад 36 минут, 400С температурт 4 мин тус тус зарцуулагдсан бол өгөгдсөн сорьцыг 650C температурт уусгахад ямар хугацаа зарцуулах вэ?
                 а.
15,4 сек
                б.
1,5 мин
                 в.
30 сек
              
  г. 0,5 мин


14.   Урвалын идэвхжилийн энерги гэж юу вэ?
                 а. Урвалдагч бодисын химийн идэвхитэй харилцан үйлчлэлд
                    ороход шаардагдах энерги
                б. Урвалдагч бодисыг нунтаглахад зарцуулагдах энерги

                 в. Химийн урвалын дүнд ялгарах энерги
              
  г. Урвалын анхны ба бүтээгдэхүүн бодисуудын энерги

15.  Урвалын хурд урвалын идэвхжилийн энергиэс хэрхэн хамаарах вэ?
                 а. Идэвхжилийн энерги ихтэй урвал түргэн явагдана
                б. Идэвхжилийн энерги багатай урвал түргэн явагдана
                 в. Урвалын хурд урвалын идэвхжилийн энергиэс
                   хамаарахгүй
              
  г. Урвалын хурдын идэвхжилийн энергиэс хамаарах
                   хамаарал тохиолдлын шинжтэй байна

16.   Температурыг нэмэгдүүлэхэд урвалын хурд ихэсдэгийн учрыг   юугаар тайлбарлах вэ?
                 а. Температурыг нэмэгдүүлэхэд тухайн урвалын
                    идэвхжилийн энерги ихэсч  урвал хурдасна
                б. Температурыг нэмэгдүүлэхэд молекулууд урвалын
                    идэвхжилийн энергийг давах илүүдэл энергитэй болж,  
                    идэвхтэй мөргөлдөлтийн тоо олширсоноор урвал  
                    хурдасна
                 в. Температурыг нэмэгдүүлэхэд молекулуудын хөдөлгөөн
                    ихэсч урвал хурдасна
              
  г. Температурыг нэмэгдүүлэхэд тухайн урвалын
                   идэвхжилийн энерги багасч урвал  хурдасна

17.  Ямар бодисуудыг катализатор гэх вэ?
                 а. Өндөр молекулт нэгдэл үүсгэдэг бодисууд
                б. Урвалын хурдыг өөрчлөхөд урвалын эцэст хэвээр
                     үлддэг бодисууд

                 в. Цацраг идэвхт туяа шингээдэг бодисууд
              
  г. Төмөр бетоны үйлдвэрлэлд ашигладаг бодисууд

18.  Катализаторын урвалын хурдыг түргэсгэх үйлчлэлийн механизм юунд оршдог вэ?
            а. Катализатор нь урвалын явах замыг өөрчилж, идэвхжилийн
              энергийг бууруулдаг
            б. Катализатор нь урвалын явагдах шат дамжлагыг багасгадаг
            в. Катализатор нь урвалын явах чиглэлийг өөрчилж
               идэвхжилийн энергийг ихэсгэдэг
  
         г. Катализатор нь урвалын идэвхжилийн энергийг давах
               энергийг молекулуудад өгдөг

19.  Биологийн катализаторуудыг юу гэж нэрлэдэг вэ?
              а. Ингибиторууд
              б. Ферритууд

              в. Гормонууд
              г. Ферментүүд

20.  Сүүлийн үед тусгай фермент агуулсан сайн чанарын угаалгын нунтагийг өргөн хэрэглэх болсон. Ийм угаалгын нунтагийг хэрэглэх зааварт буцалгасан усанд хийхийг хориглосон байдгийн учир юу вэ?
                 а. Буцалгах үед фермент нь задарч катализын үйлчлэлээ
                   алддаг
               б. Ус ууршснаас болж
 угаалгын бодисын чанар буурдаг
                 в. Буцалгах үед угаалгын нунтагийн зарцуулалт нэмэгддэг
              
  г. Буцалгах үед ферментийн үйлчлэл нь нэмэгдэж бөс барааг түлж иддэг

21.  Химийн урвалын хурдыг сааруулдаг бодисыг юу гэж нэрлэдэг  вэ?
                 а. Катализатор
                б. Ингибитор

                 в. Катализаторын хор
              
  г. Инкубатор


                

 

 


бичсэн: Teacher of Chemistry B.Tsolmon | төрөл: 10-р анги 2009-11-16 өдөр 22:47
Холбоос | Мэйлээр илгээх |

Сэтгэгдэл бичих .... ....

Танилцуулга

Зургийн цомог

Архив

RSS | Сэтгэгдлийн RSS | BlogMN бүртгэл | Тусламж | BlogMN гишүүн хайх | BlogMN нүүр
© 2007 Teacher of Chemistry B.Tsolmon