Форум | Холбоо барих
Блог хайлт:

Teacher of Chemistry B.Tsolmon

10 Б ангийн химийн хичээлийн явцын шалгалт

2009.12.31 өдөр буюу пүрэв гаригт авах химийн хичээлийн 25 минутын шалгалт

Санамж:
Өгөгдсөн тестийг хийхийн тулд манай блогийн нүүрэнд тавигдсан ‘Химийн холбоо’’ сэдвийг анхааралтай уншаад  хийнэ  үү!
Хэрэв та бүхэнд бодлого бодох явцад мэдэхгүй чадахгүй зүйл гарвал багшаасаа даваа, мягмар гаригуудад  асууж болно.

1.    4,5 г масстай нэгэн металл нь 4 г хүчилтөрөгчтэй бүрэн урвалд ордог. Хэрэв үл мэдэгдэх металлын валент нь 3 бол уг металлын атом массыг бодож ол.

2.    16,8 г масстай 2 валенттай нэгэн металлыг азотын хүчилд уусгахад хэвийн нөхцөлд 3,36 л устөрөгч ялгарсан бол анх ямар металл урвалд орсныг тодорхойл.

3.    4,32 г  масстай нэгэн металлыг хлортой урвалд оруулахад 21,86 г хлорид үүсчээ. Металлын эквивалент жинг бодож ол.

4.    15 г масстай карбонатыг халаахад 8,4 г оксид үүсэв. Элементийн эквивалентийг бодож ол.

5.    4 г масстай устөрөгчийн бодисын тоо хэмжээ хэдэн мольтой тэнцүү болох вэ?

6.    8 г масстай хүчилтөрөгчийн бодисын тоо хэмжээ хэдэн мольтой тэнцүү болох вэ?

7.    2 моль нүүрстөрөгчийг бүрэн шатаахад хичнээн литр хүчилтөрөгч шаардагдах вэ?

8.    4 моль нүүрстөрөгчийг дутуу шатаахад хичнээн литр хүчилтөрөгч шаардагдах вэ?

9.    Химийн холбоо гэж юу вэ?
           A.Молекулуудын хооронд
ын харилцан үйлчлэл
           B.Молекулыг үүсгэж байгаа атомуудын

               хоорондын харилцан үйлчлэл
           C.Атом, молекулуудын хоорондын харилцан

               үйлчлэл
           D.Атомуудын цөмүүдийн хоорондын цахилгаан 

               таталцал

10.  Дараах нэгдлүүдийн аль нь донор акцепторын холбоотой вэ?
           A.Хүнсний сод
           B.Аммонийн хлорид
           C.Ус
           D.Угаарын хий

11.  Ионы холбоотой нэгдлийг тодорхойл.
           A.Нүүрсхүчлийн хий
           B.Төмөр
           C.Хүчилтөрөгч
           D.Натрийн хлорид

12.  Хлорт устөрөгчийн молекул дахь химийн холбооны төрхийг тодорхойл.
           A. Ионы
           B.Донор акцепторын
           C.Ковалентын
           D.Устөрөгчийн

13.  Агаараас хөнгөн хий болох 1 моль устөрөгчийн молекул үүсэхэд хичнээн хэмжээний энерги ялгардаг вэ?
           A.
530 кж
           B.
0,53 кж
           C.
433 кж
           D. 435 кж

14.  Хими йн холбоо тасрах үед ..........
           A. Энерги ялгарна
           B.Энерги шингээгдэнэ
           C.Энергийн өөрчлөлт гарахгүй
           D. Дулаан ялгарна

15.  Химийн холбоо үүсэх үед ........
           A. Энерги ялгарна
           B.Энерги шингээгдэнэ
           C.Энергийн өөрчлөлт гарахгүй
           D. Дулаан ялгарна

16.  Химийн холбооны урт гэж юу вэ?
           A. Атом үүсгэж байгаа цөмүүдийн хоорондын
               зайг химийн холбооны урт гэнэ.
           B. Молекул үүсгэж байгаа атомуудын
                хоорондын
зайг химийн холбооны
                урт гэнэ.
           C.Молекул үүсгэж байгаа цөмүүдийн хоорондын

               зайг химийн холбооны урт гэнэ.
           D. Атом үүсгэж байгаа молекулын хоорондын
               зайг
  химийн холбооны урт гэнэ.

17.  Цахилгаан сөрөг чанар гэж юу вэ?
           A. Молекул хоорондын таталцалыг
           B. Электроны ерөнхий хосыг татах атомын
                чадварыг
           C. Атом хоорондын таталцлыг
           D. Молекул атомыг өөртөө татах чадварыг

18.  Хлорт устөрөгчийн молекул ямар хэлбэртэй вэ?
           A. Өнцгөн
           B. Тригональ
           C. Тетраэдр
           D. Шугаман

 



бичсэн: Teacher of Chemistry B.Tsolmon | төрөл: 10-р анги 2009-12-26 өдөр 17:06
Холбоос | Мэйлээр илгээх |

Сэтгэгдэл бичих .... ....

Танилцуулга

Зургийн цомог

Архив

RSS | Сэтгэгдлийн RSS | BlogMN бүртгэл | Тусламж | BlogMN гишүүн хайх | BlogMN нүүр
© 2007 Teacher of Chemistry B.Tsolmon