Форум | Холбоо барих
Блог хайлт:

Teacher of Chemistry B.Tsolmon

Химийн урвалын дулааны илрэл

  Ерөнхий сэдэв: Химийн урвал явагдах зүй тогтол
Химийн урвалын дулааны илрэл 

1.    Химийн урвалын үед яагаад дулаан ялгаруулах буюу шингээх үзэгдэл явагддаг вэ?
         а. Тасарсан болон үүссэн холбоонуудын энергийн нийлбэрийн

             
ялгаанаас болж
         б. Нэг элементийн атом өөр элементийн атомд хувирснаас болж
         в. Атомуудын исэлдхүйн хэм өөрчлөгдсөнөөс болж
         г. Молекулуудын мөргөлдсөнөөс болж

2.    Химийн урвалын дулааны илрэл гэж юу вэ?
          а. Урвалын үед илрэх гэрлийн энергийн хэмжээ
          б. Урвалын үед ялгарсан буюу шингээгдсэн дулааны тоо хэмжээ
          в. Химийн урвалын үед хийгдэх ажлын хэмжээ
          г. Химийн урвалын үед үүсэх цахилгаан энергийн тоо хэмжээ

3.    Экзотермийн урвалын үед ...........
           а. Системийн энтальпи ихэснэ
           б. Дулааны илрэл нь эерэг утгатай байна
           в. Системийн энтальпи буурна
           г. Урвалын хурд огцом ихэснэ

4.    Эндотермийн урвалын үед .............
           а. Системийн энтальпи нэмэгдэнэ
           б. Дулааны илрэл нь сөрөг утгатай байна
           в. Системийн энтальпи буурна
           г. Урвалын хурд эрс буурна

5.    Хэрэв урвалын дулааны илрэл  уг урвал ...........
           а. Удаан явагдана
           б. Экзотермийн урвал болно
           в. Эндотермийн урвал болно
           г. Түргэн явагдана

6.    Өгөгдсөн урвал, процессуудаас аль нь экзотермийнх байх вэ?
           а.Мөс хайлах
           б. Спирт уурших
           в. Концентрацитай хүхрийн хүчлийг усаар шингэлэх
           г. Дуу цахилгаантай бороотой үед агаарт азотын диоксид үүсэх

7.    Өгөгдсөн процессуудаас аль нь эндотерм урвалд хамаарах вэ?
           а. Металл натрийн устай харилцан үйлчлэлцэх
           б. Усанд идэмхий натрийн уусах
           в. Агаарт фосфорыг шатаах
           г. Кальцийн карбонатыг задлах

8.    Нүүрстөрөгчийн шатах урвалын термохимийн тэгшитгэл С+О2=CO2 
167600
кдж дулаан гарган авахын тулд хэдэн грамм нүүрс шатаах хэрэгтэй вэ?
            а.
500
            б.
1000
            в. 4000
           
г.  5000

9.    Хүн хоол ундаараа дамжуулан шаардлагатай энергийг биедээ авдаг. Хэрэв хүн 50%-ийн нүүрс ус, 8%-ийн уураг, 2%-ийн тос, 40%-ийн усны найрлаг бүхий 100г хоол тэжээлийн зүйл идсэн бол хичнээн хэмжээний энерги шингээх вэ? (Нүүрс ус, уураг, өөх тосны илчлэг чанар харгалзан 3,8 ба 4,4 мөн 9,1 ккал/г гэж бод)
                    а.
241 ккал
                   
б. 182 ккал
                    в.
102 ккал
                    г.
-13 кал

10. Хэрэв усны үүсэхийн дулаан -286 кдж/моль бол 9 г усыг задлахад хичнээн хэмжээний энерги зарцуулах вэ?
                  а.
4,19 кдж
                  
б. 286 кдж
                   в.
143 кдж
                   г. Усыг задлахад энерги шаардлагагүй

11. Бал чулуу, алмазын шатахын дулаан стандарт нөхцөлд харгалзан -393,5 кдж/моль бол бал чулууны алмазд хувирах дулааныг бодож ол.
                               а.

                   
б. 
                    в.  Бал чулууг алмазд хувиргах боложгүй
                    г.  

12. Лабораторт химийн урвал, процессын дулааны илрэлийг тодорхойлоход ямар багаж хэрэглэдэг вэ?
                    а. Спектрофотометр

                   
б. Калориметр
                    в. Киппийн аппарат
                    г. Колориметр

13.  Хүчилтөрөгч ба озон дотор устөрөгчийн шатах урвалын стандарт дулаан харгалзан -286,2 ба -333,9 кдж/моль бол хүчилтөрөгчөөс озоны үүсэхийн стандарт дулааны хэмжээ хэдтэй тэнцүү байх вэ?
                    а.
-143,1 кдж/моль
                   
б. +47,7 кдж/моль
                    в.
-47,7 кдж/моль
                    г.
+0,1 кдж/моль

14. Устөрөгч ба хлорын диссоциацийн энерги харгалзан 436 ба 243кдж/моль бөгөөд хлорт устөрөгчийн үүсэхийн дулаан -92кдж/моль бол Н-Cl холбооны энерги хэд байх вэ?
                    а.
-46,0 кдж/моль
                   
б. -486,0 кдж/моль
                    в.
431,5 кдж/моль
                    г.
286,5 кдж/моль

15. Өгөгдсөн хэмжээний магнийн карбонатыг бүрэн задлахад 5,1 кдж дулаан зарцуулав. Энэ үер ялгарсан хийг 5,7%-ийн барийн гидроксидын 75 г уусмалд шингээхэд үүсэх давсны эзлэх хувийг бодож ол. (Магнийн карбонатын задрах урвалын дулааны илрэл 102кдж/моль)
                     а.
8,4% Ba(HCO3)2
                    
б. 8,4% BaCO3
 
                   в. 10% Ba(HCO3)2
                    
г. 10% [Ba(OH)]2CO3

16. Дулааны илрэлийн өөрчлөлтгүй явагддаг физикийн үзэгдлийг нэрлэ.
                а. Усанд давс уусах
                б. Мөс хайлах
                в. Иодыг хуурай нэрэх
                г. Гэрлийн интерференци

 










бичсэн: Teacher of Chemistry B.Tsolmon | төрөл: 10-р анги 2009-11-16 өдөр 23:06
Холбоос | Мэйлээр илгээх |

Сэтгэгдэл бичих .... ....

Танилцуулга

Зургийн цомог

Архив

RSS | Сэтгэгдлийн RSS | BlogMN бүртгэл | Тусламж | BlogMN гишүүн хайх | BlogMN нүүр
© 2007 Teacher of Chemistry B.Tsolmon