Teacher of Chemistry B.Tsolmon
10A ангийн химийн хичээлийн хөндлөнгийн шалгалт
2010.01.12-ны өдөр авах 10A ангийн химийн хичээлийн хөндлөнгийн шалгалт
1. 8 г хүчилтөрөгч хэдэн моль болох вэ?
2. 7 г азот хэдэн моль болох вэ?
3. 5 г усанд хичнээн тооны молекул агуулагдах вэ?
4. 4 г хоолны давсанд хичнээн тооны молекул агуулагдах вэ?
5. 10 моль угаарын хий хичнээн литр болох вэ?
6. 8 моль нүүрсхүчлийн хий хичнээн литр болох вэ?
7. 0,6 моль металл хөнгөнцагааныг шар ногоон хийтэй харилцан үйлчлэлцүүлэхэд хэдэн грамм ямар бодис үүсэхийг тооцоол.
8. 0,3 моль шар өнгөтэй нэгэн металл бишийг шатаахад хичнээн литр ангидрид үүсэхи йг тооцоол.
9. Нэгэн давсны ханасан уусмалын концентраци 34% бол энэ температурт уусах чанар нь хэд байх вэ?
10. 2,5 литр усанд хэвийн нөхцөлд 300 литр хлорт устөрөгч уусгав. Үүссэн уусмалын процентийн концентрацийг бодож ол.
11. Давсны 5%- ийн 140 г уусмал дээр 200 г ус нэмжээ. Үүссэн уусмалын процентийн концентрацийг бодож ол.
12. Нэгэн давсны 10%-ийн уусмалаас 200 граммыг, 24%-ийн уусмалаас 120 граммыг авч холиход хэдэн процентийн уусмал үүсэх вэ?
Санамж: Өгөгдсөн тестийг хийхийн тулд манай блогийн нүүрэнд тавигдсан ‘’Химийн холбоо’’ сэдвийг анхааралтай уншаад хийнэ үү!
1. Химийн холбоо гэж юу вэ?
A.Молекулуудын хоорондын харилцан үйлчлэл
B.Молекулыг үүсгэж байгаа атомуудын
хоорондын харилцан үйлчлэл
C.Атом, молекулуудын хоорондын харилцан
үйлчлэл
D.Атомуудын цөмүүдийн хоорондын цахилгаан
таталцал
2. Дараах нэгдлүүдийн аль нь донор акцепторын холбоотой вэ?
A.Хүнсний сод
B.Аммонийн хлорид
C.Ус
D.Угаарын хий
3. Ионы холбоотой нэгдлийг тодорхойл.
A.Нүүрсхүчлийн хий
B.Төмөр
C.Хүчилтөрөгч
D.Натрийн хлорид
4. Хлорт устөрөгчийн молекул дахь химийн холбооны төрхийг тодорхойл.
A. Ионы
B.Донор акцепторын
C.Ковалентын
D.Устөрөгчийн
5. Агаараас хөнгөн хий болох 1 моль устөрөгчийн молекул үүсэхэд хичнээн хэмжээний энерги ялгардаг вэ?
A. 530 кж
B.0,53 кж
C.433 кж
D. 435 кж
6. Хими йн холбоо тасрах үед ..........
A. Энерги ялгарна
B.Энерги шингээгдэнэ
C.Энергийн өөрчлөлт гарахгүй
D. Дулаан ялгарна
7. Химийн холбоо үүсэх үед ........
A. Энерги ялгарна
B.Энерги шингээгдэнэ
C.Энергийн өөрчлөлт гарахгүй
D. Дулаан ялгарна
8. Химийн холбооны урт гэж юу вэ?
A. Атом үүсгэж байгаа цөмүүдийн хоорондын
зайг химийн холбооны урт гэнэ.
B. Молекул үүсгэж байгаа атомуудын
хоорондын зайг химийн холбооны
урт гэнэ.
C.Молекул үүсгэж байгаа цөмүүдийн хоорондын
зайг химийн холбооны урт гэнэ.
D. Атом үүсгэж байгаа молекулын хоорондын
зайг химийн холбооны урт гэнэ.
9. Цахилгаан сөрөг чанар гэж юу вэ?
A. Молекул хоорондын таталцалыг
B. Электроны ерөнхий хосыг татах атомын
чадварыг
C. Атом хоорондын таталцлыг
D. Молекул атомыг өөртөө татах чадварыг
10. Хлорт устөрөгчийн молекул ямар хэлбэртэй вэ?
A. Өнцгөн
B. Тригональ
C. Тетраэдр
D. Шугаман
бичсэн: Teacher of Chemistry B.Tsolmon | төрөл: 10-р анги
Холбоос | Мэйлээр илгээх |
Сэтгэгдэл бичих .... ....