Форум | Холбоо барих
Блог хайлт:

Teacher of Chemistry B.Tsolmon

Химийн тэнцвэр

      Ерөнхий сэдэв:Химийн урвал явагдах зүй тогтол

                              Химийн тэнцвэр

1.    Химийн тэнцвэр гэсэн ойлголт ямар төлөвийг илэрхийлэх вэ?

         а. Урвалын эхний ба эцсийн бүтээгдэхүүн

             бодисуудын концентраци тэнцсэн үе

         б. Шулуун ба урвуу урвалын хурд тэнцсэн үе
         в. Урвалын бүтээгдэхүүн бодисуудын масс урвалд

              авсан бодисуудын масстай тэнцүү болсон үе
         г. Урвалын хурд нэгтэй тэнцүү болсон үе

2.  Харилцан эсрэг чиглэлд явагдаж байгаа химийн урвалуудыг ямар
урвал гэж нэрлэх вэ?
          а. Кинетикийн
          б. Термохимийн
          в. Эргэх
          г. Катализын

3. Ямар урвалд химийн тэнцвэр тогтох вэ?

                а. Эргэх урвал
          б. Үл эргэх урвал
          в. Шулуун урвал
          г.  Урвуу урвал

4. Эргэх урвалд тэнцвэр тогтоход бодисуудын концентраци хэрхэн
өөрчлөгдөх вэ?
          а. Өөрчлөгдөхгүй
          б. Бүтээгдэхүүн бодисын концентраци нэмэгдэж,
              анхны бодисын концентраци буурна
          в. Анх урвалд авсан бодисын концентраци дээд
              хэмжээндээ хүрнэ
          г. Тэнцвэрийн концентрацийг тодорхойлох

                    боломжгүй

5. Эргэх урвалд тогтсон химийн тэнцвэрийн төлөвийг ямар хэмжигдэхүүнээр
илэрхийлдэг вэ?
          а. Урвалын хурдны тогтмол
          б. Больцманы тогтмол
          в. Тэнцвэрийн тогтмол
          г. Идэвхжилийн эннерги

6. N2+3H2=2NH3 гэсэн эргэх урвалд тэнцвэр тогтсон үед [N2]=0,62 моль/л,
[H2]=0,50 моль/л, [NH3]=0,24 моль/л байсан бол энэ урвалын тэнцвэрийн тогтмолыг бодож ол.
         
а. 0,60
          б.
1,30
          в.
2,70
          г.
0,747

7. Тухайн урвалын тэнцвэрийн тогтмолын тоон утга юуг илэрхийлэх вэ?
          а. Урвалын хурд

                б. Идэвхжилийн энерги
          в. Урвалын гарц
          г. Урвалын молекулт чанар

8. Урвалын гарц гэж юуг хэлэх вэ?
          а. Урвалын бүтээгдэхүүний хэмжээг
          б. Урвалын бүтээгдэхүүний массыг
          в. Урвалын дүнд үүссэн бүтээгдэхүүний массыг
              түүний молийн тоонд харьцуулсан харьцааг
          г. Урвалын дүнд үүссэн бүтээгдэхүүний хэмжээг
              эргэх урвалын бүрэн төгстлөө явагдахад үүсвэл
              зохих бүтээгдэхүүний хэмжээнд харьцуулсан

                    харьцааг

9. Ямар тохиолдолд эргэх урвалын бүтээгдэхүүний гарц их байх вэ?
          а. Тэнцвэрийн тогтмол К
<<1
          б. Тэнцвэрийн тогтмол К
>>1
          в. Катализатор хэрэглэсэн тохиолдолд
          г. Ингибитор хэрэглэсэн тохиолдолд

10. Дараах тэнцвэрийн тогтмолын утгуудын аль нь урвал бүрэн төгстлөө
явагдахыг харуулж чадах вэ?
          а. К
=105
          б.
K=10-5
          в.
100
          г.
K=1

11. Улайсгасан төмөр дээгүүр усны уур нэвтрүүлэхэд явагдах урвалд тэнцвэр тотсон үед устөрөгч ба усны уурын тэнцвэрийн парциаль даралт харгалзан 3,2 ба 2,4 кПа бол энэ урвалын тэнцвэрийн тогтмол хэдтэй тэнцүү байх вэ?
              3Fe(хий)+4H2O=Fe3O(хат)+4H2
          а.
4,16
          б.
3,16
          в.
0,316
          г.
0,416

12. Тус бүр 4моль A, B, C, D бодисуудыг хольжээ. Урвал явагдаж (A+B=C+D) тэнцвэр тогтсоны дараа 2 моль А бодис холимогт илэрчээ. Тэнцвэрийн тогтмолыг бодож ол.
          а.
9
          б.
25
          в.
4
          г.
1

13.  Тус бүр 3 моль A, B, ба C бодисуудыг хольжээ. A+B=2C гэсэн урвалд тэнцвэр тогтсоны дараа холимогт 5 моль С бодис байгааг тогтоосон бол энэ урвалын тэнцвэрийн тогтмол хэдтэй тэнцүү байх вэ?
          а.
12
          б.
1,5
          в.
6,25
          г.
25

14. Химийн тэнцвэрийн шилжилтийн чиглэлийг ямар зарчмаар тодорхойлдог вэ?
          а. Гайзенбергийн тодорхойгүйн зарчим
          б. Паулийн зарчим
          в. Ле
-Шательегийн зарчим
          г. Марковниковын дүрэм
 

 

15. Химийн урвалын тэнцвэрт нөлөөлөх үндсэн гурван хүчин зүйлийг нэрлэ.
          а. Даралт, эзэлхүүн, катализатор
          б. Даралт, концентраци, эзэлхүүн
          в. Температур, концентраци, даралт
          г. Температур, даралт, катализатор

16. Температурыг ихэсгэхэд тэнцвэрийн тогтмол хэрхэн өөрчлөгдөх вэ?
          а. Багасна
          б. Эндотермийн урвалын тэнцвэрийн тогтмол

                     нэмэгдэж, экзотермийнх багасна
          в. Ихэснэ
          г. Эхлээд нэмэгдэж, дараа нь багасна

17. Аль урвалын тэнцвэрт даралт нөлөөлөхгүй вэ?
          а.
CO2(хий)+C(хат)=2CO(хий)
          б.
N2O(хий)=2NO2(хий)
          в.
H2(хий)+S(шин)=H2S(хий)
          г.
2SO2(хий)+O2(хий)=2SO3(хий)

18.  Fe2O3(хат)+3CO(хий)=2F(хат)+3CO2(хий) гэсэн тэнцвэр тогтсон үед савны эзэлхүүний тэлэхэд ямар өөрчлөлт гарах вэ?
          а. Ямар ч өөрчлөлт гарахгүй
          б. Тэнцвэр урвалын бүтээгдэхүүн үүсэх чиглэлд шилжинэ

                в. Тэнцвэр урвалын эхний бодисууд үүсэх чиглэлд шилжинэ
          г. Бодисын молийн тоо ихсэх чиглэлд тэнцвэр шилжинэ

19. Доорхи урвалуудаас аль нь савны эзэлхүүнийг багасгахад бүтээгдэхүүн үүсгэх чиглэлд шилжих вэ?
          а.
2CO+O2=2CO2
          б.
CO+H2O(уур)=CO+H2
          в.
N2+O2=2NO
          г.
H2+I2=2HI(хий)

20. FeCl3+3KCNS=Fe(CNS)3+3KCl  гэсэн урвалын үед хлорт калийн концентрацийг багасгавал тэнцвэр аль зүгт шилжих вэ?
          а. Шилжихгүй
          б. Бүтээгдэхүүн үүсэх чиглэлд шилжинэ
          в. Анхны бодисууд үүсэх чиглэлд шилжинэ
          г. Урвуу урвалын явагдах чиглэлд шилжинэ

21. Шоргоолжны альдегид ба устөрөгчийн холимгийн гелийнтэй харьцуулсан нягт 2,6 байв. Энэ холимгийг улайсгасан катализатор дээгүүр нэвтрүүлж хөргөхөд хийн холимгийн гелитэй харьцуулсан нягт 1,2 болтлоо багасчээ. Урвалын бүтээгдэхүүний гарцыг процентоор ол.
          а.
70,0%
          б.
89,4%
          в.
62,0%
          г.
83,3 %

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 


бичсэн: Teacher of Chemistry B.Tsolmon | төрөл: 10-р анги 2009-11-16 өдөр 22:37
Холбоос | Мэйлээр илгээх |

Сэтгэгдэл бичих .... ....

Танилцуулга

Зургийн цомог

Архив

RSS | Сэтгэгдлийн RSS | BlogMN бүртгэл | Тусламж | BlogMN гишүүн хайх | BlogMN нүүр
© 2007 Teacher of Chemistry B.Tsolmon