Teacher of Chemistry B.Tsolmon
Бодисын бүтэц сэдвийн шалгалт.10-р анги
Хамрах хүрээ: 10-р анги
Ерөнхий сэдэв: Бодисын бүтэц
1. Агаарын ихэнх хувийг эзэлдэг хийн атомын гадаад давхрааны электроны томъёог ол.
а. 1s22s22p3
б. 3s23p3
в. 1s22p3
г. 2s22p3
2. Ижил тооны электроны түвшинтэй элементийн атомууд ......... байрлана.
а. Үелэх системийн нэг бүлэгт
б. Үелэх системийн нэг үед
в. Үелэх системийн нэг нүдэнд
г. Үелэх системийн нэг эгнээнд
3. Ne0, Na+ , F- зэрэг жижиг хэсгүүд юугаар ижил вэ?
а. Массын тоо
б. Электроны тоо
в. Нейтроны тоо
г. Протоны тоо
4. P2O5-SiO2-Al2O3-MgO гэсэн эгнээний дагуу оксидуудын шинж хэрхэн өөрчлөгдөх вэ?
а. Суурийн шинжээс хүчлийн шинж рүү
б. Хүчлийн шинжээс суурийн шинж рүү
в.Суурийн шинж амфотер шинж рүү
г.Амфотер шинжээс хүчлийн шинж рүү
5. Ортофосфорын хүчил дэх фосфорын валент чанар ба исэлдхүйн хэм тус тус ямар байх вэ?
а. lll, +3
б. lll, +5
в. Y, +3
г. Y, +5
6. Бодисын ямар шинж чанар атомын нийлмэл бүтэцтэй болохыг нотолдог вэ?
а. Цахилгаан дамжуулах чанар
б. Цацраг идэвхт чанар
в. Идеаль хийн тэлэлт
г. Диффузи
7. Ямар жижиг хэсэг электрон донор байж чадахгүй вэ?
а. Н+
б. Н-
в. ОН*
г. Cl-
8. Атомын цөмийг анх хэн илрүүлсэн вэ?
а. Ж.Томсон
б. Э.Резерфорд
в. Г.Мозли
г. У.Крукс
9. Ямар жижиг хэсэг электроноосоо олон протон агуулах вэ?
а. Натрийн атом
б. Натрийн ион
в. Хүхрийн атом
г. Сульфид-ион
10. Хромын гурав гэсэн цэнэгтэй катионд хэдэн электрон ба нейтрон байх вэ?
а. 21 ба 28
б. 24 ба 28
в. 27 ба 52
г. 24 ба 24
11. 3s орбиталь дээд тал нь хэдэн электронтой байх вэ?
а. 1
б. 2
в. 6
г. 8
12. Устөрөгчийн молекулд ямар төрлийн холбоо үүсдэг вэ?
а. Устөрөгчийн
б. Туйлт биш ковалентын
в. Туйлт ковалентын
г. Ионы
13. Үндсэн төлөвт байгаа азотыг атомын электрон бүрхүүлийн 2p дэд түвшинд хэдэн электрон байх вэ?
а. 5
б. 3
в. 7
г. 1
14. Дараах ионуудын аль нь инертийн хийн электрон багууламжтай байх вэ?
а. S2-
б. Ne+
в. Fe2+
г. Cr3+
15. 16 протон ба 18 электрон бүхий жижиг хэсгийг олж заана уу?
а. Ar
б. S
в. S2-
г. S2+
16. N-P-As-Sb-Bi гэсэн эгнээний дагуу элементүүдийн металл шинж хэрхэн өөрчлөгдөх вэ?
а. Багасна
б. Ихэснэ
в. Өөрчлөгдөхгүй
г. Эхлээд багасч, дараа нь ихэснэ
17. Гол квантын тоо нь дөрөвтэй тэнцүү энергийн түвшинд дээд тал нь хэдэн электрон байх вэ?
а. 2
б. 18
в. 8
г. 32
18. Ижил тооны валентын электрон бүхий элементийн атомууд............... байрлана. а. Үелэх системийн нэг бүлэгт
б. Үелэх системийн нэг үед
в. Үелэх системийн нэг нүдэнд
г. Үелэх системийн нэг эгнээнд
19. Дор өгөгдсөн элементүүдийн атомуудын аль нь хамгийн их радиустай байх вэ?
а. Mg
б. Ca
в. Sr
г. Br
20. Үелэх системийн хажуугийн дэд бүлгийн элементүүдийг хөх өнгөөр тэмдэглэсэн байдаг. Эдгээр нь ямар элементүүд вэ?
а. S-элементүүд
б. P-элементүүд
в. D-элементүүд
г. F-элементүүд
21. Ямар бодисын молекул дахь холбоо донор-акцепторын механизмаар үүсэх вэ?
а. О2
б. CF4
в. СН4
г. NH4Cl
22. Аливаа бодис нь даралт, температураас хамаарч ......... гэсэн дөрвөн төлөвт
оршино.
а. хатуу, шингэн, хий, изотропи
б. хатуу, шингэн, хий, уур
в. хатуу, шингэн, зуурмаг, хий
г. хатуу, шингэн, хий, плазм
23. Дор өгөгдсөн элементүүдээс аль нь кальцитай төстэй химийн шинж үзүүлэх вэ?
а. C
б. Na
в. K
г. Sr
24. 114 гэсэн дэс дугаартай элемент ямар элементтэй төстэй шинжийг үзүүлж болох вэ?
а. Pt
б. Pb
в. As
г. Hg
25. Хэрэв үелэх системийн lY үеийн Y эгнээнд байрладаг Х элемент хүчилтөрөгчтэй ХО2 гэсэн томъёотой оксид үүсгэдэг бол түүний валент хэд байх вэ?
а. ll
б. lll
в. Y
г. lY
26. Yll А бүлгийн элементүүдийн дэс дугаар ихсэхэд тэдгээрийн үүсгэх дан бодисуудын буцлах температур хэрхэн өөрчлөгдөх вэ?
а. Нэмэгдэнэ
б. Багасна
в. Өөрчлөгдөхгүй
г. Эхлээд нэмэгдэж, дараа нь буурна
27. Атомын массын тоо юуг заадаг вэ?
а. Харьцангуй атом массыг
б. Атомын массыг
в. Цөмийн цэнэгийг
г. Протон ба нейтроны тооны нийлбэрийг
28. N2O5 –SiO2-Sb2O3- BiO3 гэсэн эгнээнд оксидуудын хүчлийн шинж................
а. Ихэснэ
б. Багасна
в. Өөрчлөгдөхгүй
г. Эхлээд ихэсч, дараа нь багасна
29. Атомын исэлдхүйн хэм юуг заадаг вэ?
а. Тухайн атомын молекулдаа үзүүлэх валентын тоо
б. Тухайн атомын молекулдаа үзүүлэх химийн холбооны тоо
в. Тухайн атомын химийн холбоонд оролцож байгаа электронуудаа
хэрхэн эзэмшиж байгаагаас хамаарч уг атомд илрэх цахилгаан
цэнэгийн хэмжээ
г. Тухайн атомын исэлдэх потенциал
30. Дор өгөгдсөн элементүүдээс аль нь НЭО4 гэсэн найрлагатай хүчлийг үүсгэх вэ?
а. Астат
б. Рений
в. Фтор
г. Селен
31. Инертийн хийн элементийн атомуудын нэгдлүүдэдээ үзүүлэх хамгийн доод ба дээд исэлдхүйн
хэмүүд нь ямар байх вэ?
а. 0, +2
б. -8, +8
в. 0, +8
г. Инертийн хийнүүд химийн нэгдэл огт үүсгэхгүй
32. Хэрэв Х элемент Х2O5 гэсэн дээд оксид үүсгэдэг бол түүний устөрөгчит нэгдэл ямар томъёотой байх вэ?
а. ХН5
б. H2X
в. X3H
г. NH3
33. Хэрэв элементийн дээд оксидын томъёо ЭО3 , түүний устөрөгчит нэгдэл 2.47% Н2 агуулдаг бол тэр нь ямар элемент байсан бэ?
а. S
б. Se
в. Te
г. Po
34. Дараах атомуудын аль нь хамгийн бага радиустай вэ?
а. Al
б. P
в. S
г. Cl
35. 35Cl17 гэсэн тэмдэглэгээнд 35 ба 17 гэсэн тоонууд юуг илэрхийлдэг вэ?
а. Протоны ба нейтроны нийлбэр
б. Массын тоо ба цөмийн цэнэг
в. Атом масс, байр, дугаар
г. Электроны тоо, валентын электрон
36. Химийн холбоо гэж юу вэ?
а. Молекулуудын хоорондын харилцан үйлчлэлцэл
б. Молекулыг үүсгэж байгаа атомуудын хоорондох
харилцан үйлчлэлцэл
в. Атом, молекулуудын хоорондын харилцан үйлчлэлцэл
г. Атомуудын цөмүүдийн хоорондох цахилгаан таталцал
37. Химийн холбоо үүсэх шалтгаан:
а. Электронуудын таталцал
б. Атомуудын электроны гадаад давхраагаа дүүргэх
эрмэлзэл
в. Атомын цөмүүдийн харилцан үйлчлэл
г. Электроны үүлний давхцал
38. Усны молекулд хэдэн электрон агуулагдах вэ?
а. 10
б. 3
в. 18
г. Ерөөсөө электрон байхгүй
39. Химийн холбоо тасрах үед .............
а. Энерги ялгарна
б. Энерги шингээгдэнэ
в. Энргийн өөрчлөлт гарахгүй
г. Дулаан ялгарна
40. Ямар элементийн атомуудын хооронд ковалент холбоо үүсэх вэ?
а. Металлын атомуудын хооронд
б. Металл ба металл биш элементүүдийн атомуудын хооронд
в. Устөрөгчийн атом ба бусад элементүүдийн атомуудын хооронд
г. Металл биш элетентүүдийн атомуудын хооронд
41. Хүчилтөрөгчийн молекул дахь электронуудаас хэд нь химийн холбоо
үүсгэхэд оролцохгүй вэ?
а. 4
б. 12
в. 16
г. Бүгд оролцоно
42. Ямар эгэл хэсгийн тоо цөмийн цэнэгийн хэмжээг тодорхойлдог вэ?
а. Электроны тоо
б. Нейтроны тоо
в. Протоны тоо
г. Протон ба нейтроны тооны нийлбэр
43. Зөвхөн ковалент холбоо бүхий хос молекулуудыг олж заа.
а. NaCI, HCI
б. CO2, PbO2
в. CH3Cl, CH3ONa
г. SO2, NO2
44. Бодисын ямар төлөвийг плазм төлөв гэх вэ?
а. Саармаг болон ионжсон жижиг хэсгүүд ба чөлөөт
электронуудаас тогтсон хийн төлөв
б. Бүрэн ионжсон хийн төлөв
в. Аморф төлөв
г. Шингэн талстын төлөв
45. Туйлт ковалент холбоо бүхий туйлт молекулыг олж заа.
а. Н2
б. Н2O
в. СO2
г. CF4
46. Хлортустөрөгчийн молекулд ............ үүснэ.
а. Сигма холбоо
б.
в. Сигма ба пи холбоо
г. 2 пи холбоо
47. Аммиакын молекулд ямар төрлийн химийн холбоо үүсдэг вэ?
а. Донор-акцепторын
б. Устөрөгчийн
в. Туйлт ковалентын
г. Ионы
48. Азотын молекулд .............. үүснэ.
а. 3 сигма холбоо
б. 2 сигма ба 1пи холбоо
в. 3 пи холбоо
г. 1 сигма ба 2 пи холбоо
49. Ямар элементийн атомуудын хооронд ионы холбоо үүсэх вэ?
а. C ба F
б. C ба N
в. Na ба F
г. Li ба Ca
50. Ямар бодисуудын молекулуудын хооронд устөрөгчийн холбоо үүсэх вэ?
а. CH4
б. CH3OH
в. NH4Cl
г. CH3COONa
51. Ямар нэгдэл ионы ба ковалент холбоог зэрэг агуулах вэ?
а. ClF
б. SO2
в. NaCl
г. NaCN
52. Элементийн атомын исэлдхүйн хэм ба валент чанар хоёр ямар үед тохирдог вэ?
а. Элементийн атомын исэлдхүйн хэм валент чанараас үргэлж бага байна
б. Элементийн атомын исэлдхүйн хэм ба валент чанар нийлмэл
бодисуудын хувьд тохирох бөгөөд дан бодисууд дээр зөрдөг
в. Элементийн атомын исэлдхүйн хэм валент чанараас үргэлж их байна
г. Исэлдхүйн хэм ба валент чанар хоёр ижил утгатай
53. Доорхи нэгдлүүдийн алинд нь хромын исэлдэхүйн хэм +6 байх вэ?
а. KCrO2
б. Na2Cr2O7
в. Cr2O3
г. Cr2(SO4)2
54. Усны молекул дахь хүчилтөрөгчийн атом ямар хэлбэрийн эрлийзжлэлийн
төлөв байдалд оршдог вэ?
а. sp3
б. sp2
в. sp
г. Эрлийзжлэлд орохгүй
55. Шингэн бодисууд нь хийтэй адил ................
а. хялбархан шахагдана
б. тодорхой хэлбэр дүрсгүй
в. тодорхой хувийн эзэлхүүнтэй
г. хоорондоо сайн холилдохгүй
56. Элементийн дэс дугаар 29. Энэ элементийн атом хэдэн электрон давхраатай байх вэ?
а. 1
б. 2
в. 3
г. 4
57. Хатуу бодисын жижиг хэсгүүдийн хооронд ямар химийн холбоо үүсдэг вэ?
а. Металлын
б. Ковалентын
в. Ионы
г. Дээр дурьдсан бүх химийн холбоо үүснэ
58. Атомын валент чанар юугаар тодорхойлогддог вэ?
а. Тухайн элементүүдийн атомын нэгдлүүдэдээ
үүсгэж болох химийн холбооны тоо
б. Тухайн элементийн атомын исэлдхүйн хэм
в. Тухайн элементийн атомын алдсан ба авсан электроны тоо
г. Тухайн атомын инертийн хийтэй адил электронт
байгууламжтай болоход шаардагдах электроны тоо
59. Атом юунаас тогтох вэ?
а. Протон ба нейтрон
б. Молекул
в. Цөм ба электрон бүрхүүл
г. Нуклонууд
60. Бүх хатуу бодисыг дотор нь ....... гэж хоёр хуваана.
а. хэврэг ба зөөлөн
б. энгийн ба нийлмэл
в. аллотропи ба полиморф
г. талст ба аморф
Дараах бодлогуудыг цэгцтэй цэвэр нямбай бичиж бодно уу!
· 23,2 мл нэрмэл ус бүхий цилиндэрт 30,4 г алтны сорьцыг хийж живүүлэхэд усны эзэлхүүн 24,8 мл болтлоо дээшилжээ. Алтны хувийн жинг бодож ол.
· 1,4 атм даралт ба 250C температурт байгаа нэгэн хийн нягт 7,5 г/л бол түүний томъёог тогтооно уу?
бичсэн: Teacher of Chemistry B.Tsolmon | төрөл: Шалгалт
Холбоос | Мэйлээр илгээх |
Сэтгэгдэл бичих .... ....