Teacher of Chemistry B.Tsolmon
Химийн холбоо, молекулын бүтэц
Ерөнхий сэдэв: Атом, молекул, химийн холбоо
Химийн холбоо, молекулын бүтэц
1. Химийн холбоо гэж юу вэ?
а. Молекулуудын хоорондын харилцан үйлчлэлцэл
б. Молекулыг үүсгэж байгаа атомуудын хоорондох
харилцан үйлчлэлцэл
в. Атом, молекулуудын хоорондын харилцан үйлчлэлцэл
г. Атомуудын цөмүүдийн хоорондох цахилгаан таталцал
2. Химийн холбоо үүсэх шалтгаан:
а. Электронуудын таталцал
б. Атомуудын электроны гадаад давхраагаа дүүргэх
эрмэлзэл
в. Атомын цөмүүдийн харилцан үйлчлэл
г. Электроны үүлний давхцал
3. Усны молекулд хэдэн электрон агуулагдах вэ?
а. 10
б. 3
в. 18
г. Ерөөсөө электрон байхгүй
4. Аммиакын молекулд ямар төрлийн химийн холбоо үүсдэг вэ?
а. Донор-акцепторын
б. Устөрөгчийн
в. Туйлт ковалентын
г. Ионы
5. Химийн холбоо тасрах үед .............
а. Энерги ялгарна
б. Энерги шингээгдэнэ
в. Энргийн өөрчлөлт гарахгүй
г. Дулаан ялгарна
6. Ямар элементийн атомуудын хооронд ковалент холбоо үүсэх вэ?
а. Металлын атомуудын хооронд
б. Металл ба металл биш элементүүдийн атомуудын хооронд
в. Устөрөгчийн атом ба бусад элементүүдийн атомуудын хооронд
г. Металл биш элетентүүдийн атомуудын хооронд
7. Аммиакын молекул дахь химийн холбоонуудын үүсэхэд хэдэн электрон
оролцох вэ?
а. 8
б. 6
в. 10
г. 12
8. Хүчилтөрөгчийн молекул дахь электронуудаас хэд нь химийн холбоо
үүсгэхэд оролцохгүй вэ?
а. 4
б. 12
в. 16
г. Бүгд оролцоно
9. Ямар бодисын молекул дахь атомууд бүгд сэрсэн төлөвт байх вэ?
а. F2
б. O3
в. РНК
г. Ne
10. Устөрөгчийн молекулд ямар төрлийн холбоо үүсдэг вэ?
а. Устөрөгчийн
б. Туйлт биш ковалентын
в. Туйлт ковалентын
г. Ионы
11. Зөвхөн ковалент холбоо бүхий хос молекулуудыг олж заа.
а. NaCI, HCI
б. CO2, PbO2
в. CH3Cl, CH3ONa
г. SO2, NO2
12. Аль эгнээний молекулууд холбооныхоо туйлт чанарын ихсэх дарааллаар байрласан бэ?
а. HCI, HF, HBr
б. NH3, PH3, AsH3
в. H2Se, H2S, H2O
г. CO2, CS2, CSe2
13. Ямар жижиг хэсэг электроны донор байж чадахгүй вэ?
а. Н+
б. Н-
в. ОН*
г. Cl-
14. Ямар бодисын молекул дахь холбоо донор-акцепторын механизмаар үүсэх вэ?
а. О2
б. CF4
в. СН4
г. NH4Cl
15. Туйлт ковалент холбоо бүхий туйлт молекулыг олж заа.
а. Н2
б. Н2O
в. СO2
г. CF4
16. Өгөгдсөн бодисуудын молекулуудын хэд нь туйлтай байх вэ?
О2, Н2, Н2O, СO2, СН4, NH3
а. 1
б. 2
в. 3
г. 4
17. Туйлт ковалент холбоо агуулсан туйлгүй молекулыг олж заа.
а. N2
б. Н2O
в. NH3
г. CCl4
18. Ямар орбиталиудын давхцалаар
а. S ба S-орбиталь
б. S ба Px- орбиталь
в. Рх ба Ру- орбиталь
г. Рz ба Pz- орбиталь
19. Хлортустөрөгчийн молекулд ............ үүснэ.
а. Сигма холбоо
б.
в. Сигма ба пи холбоо
г. 2 пи холбоо
20. Азотын молекулд .............. үүснэ.
а. 3 сигма холбоо
б. 2 сигма ба 1пи холбоо
в. 3 пи холбоо
г. 1 сигма ба 2 пи холбоо
21. Ямар атомуудын хоорондох химийн холбоо илүү ионы шинжтэй байх вэ?
а. K ба F
б. O ба F
в. F ба F
г. P ба F
22. Дор өгөгдсөн фторын нэгдлүүдийн эгнээний дагуу хойшлоход холбооны ковалент ба ионы шинж хэрхэн өөрчлөгдөх вэ?
LiF, BeF2, BF3, CF4, NF3, OF2, F2
а. Ковалент шинж багасч, ионы шинж ихэснэ
б. Ковалент шинж ихэсч, ионы шинж багасна
в. Ковалент ба ионы шинжийн аль аль нь адил өөрчлөгдөхгүй
г. Ковалент ба ионы шинжийн аль аль нь адил өөрчлөгдөнө
23. Ямар элементийн атомуудын хооронд ионы холбоо үүсэх вэ?
а. C ба F
б. C ба N
в. Na ба F
г. Li ба Ca
24. Өгөгдсөн бодисуудын алинд нь холбооны туйлт чанар хамгийн илүү илрэх вэ?
а. Хүхэрт устөрөгч
б. Хлор
в. Фосфин
г. Хлортустөрөгч
25. Ямар бодисуудын молекулуудын хооронд устөрөгчийн холбоо үүсэх вэ?
а. CH4
б. CH3OH
в. NH4Cl
г. CH3COONa
26. Бензолын молекулд хичнээн химийн холбоо үүсдэг вэ?
а. 6
б.12
в. 30
г. 15
27. Ямар нэгдэл ионы ба ковалент холбоог зэрэг агуулах вэ?
а. ClF
б. SO2
в. NaCl
г. NaCN
28. Атомын валент чанар юугаар тодорхойлогддог вэ?
а. Тухайн элементүүдийн атомын нэгдлүүдэдээ
үүсгэж болох химийн холбооны тоо
б. Тухайн элементийн атомын исэлдхүйн хэм
в. Тухайн элементийн атомын алдсан ба авсан электроны тоо
г. Тухайн атомын инертийн хийтэй адил электронт
байгууламжтай болоход шаардагдах электроны тоо
29. Атомын исэлдхүйн хэм юуг заадаг вэ?
а. Тухайн атомын молекулдаа үзүүлэх валентын тоо
б. Тухайн атомын молекулдаа үзүүлэх химийн холбооны тоо
в. Тухайн атомын химийн холбоонд оролцож байгаа электронуудаа
хэрхэн эзэмшиж байгаагаас хамаарч уг атомд илрэх цахилгаан
цэнэгийн хэмжээ
г. Тухайн атомын исэлдэх потенциал
30. Элементийн атомын исэлдхүйн хэм ба валент чанар хоёр ямар үед тохирдог вэ?
а. Элементийн атомын исэлдхүйн хэм валент чанараас үргэлж бага байна
б. Элементийн атомын исэлдхүйн хэм ба валент чанар нийлмэл
бодисуудын хувьд тохирох бөгөөд дан бодисууд дээр зөрдөг
в. Элементийн атомын исэлдхүйн хэм валент чанараас үргэлж их байна
г. Исэлдхүйн хэм ба валент чанар хоёр ижил утгатай
31. Өгөгдсөн элементүүдээс аль нь нэгдэлдээ эерэг ба сөрөг исэлдхүйн хэм үзүүлэх вэ?
а. Ar
б. F
в. Br
г. Fe
32. Ортофосфорын хүчил дэх фосфорын валент чанар ба исэлдхүйн хэм тус тус ямар байх вэ?
а. lll, +3
б. lll, +5
в. Y, +3
г. Y, +5
33. Инертийн хийн элементийн атомуудын нэгдлүүдэдээ үзүүлэх хамгийн доод ба дээд исэлдхүйн
хэмүүд нь ямар байх вэ?
а. 0, +2
б. -8, +8
в. 0, +8
г. Инертийн хийнүүд химийн нэгдэл огт үүсгэхгүй
34. Доорхи нэгдлүүдийн алинд нь хромын исэлдэхүйн хэм +6 байх вэ?
а. KCrO2
б. Na2Cr2O7
в. Cr2O3
г. Cr2(SO4)2
35. Орбиталийн эрлийзжлэл бодисын молекулын ............ тодорхойлно.
а. Найрлагыг
б. Орон зайн бүтцийг
в. Молекул массыг
г. Атомын валентыг
36. Хэрэв бодисын молекул дахь төвийн атом нь sp2-эрлийзжлэл үүсгэж байвал
уг молекул орон зай ямар бүтэцтэй байх вэ?
а. Тетраэдр
б. Квадрат
в. Адил талт гурвалжил
г. Октаэдр
37. BF4-ийн молекул дахь FBF холбооны валентын өнцөг ямар байх вэ?
а. 1200
б. 1090,28’
в. 900
г. 1800
38. Бериллийн гидридийн молекул дахь бериллийн атом нь ........ хэлбэрийн
эрлийзжлэл үүсгэх тул түүний молекул ............ бүтэцтэй байна.
а. sp, шугаман
б. sp2, хавтгай гурвалжин
в. sp3, хавтгай дөрвөлжин
г. sp3, тетраэдр
39. Хүхэрт нүүрстөрөгчийн молекул туйлгүй бол энэ нэгдэл дэхь нүүрстөрөгчийн
атомын эрлийзжлэлийн хэлбэр ямар байх вэ?
а. d2sp3
б. sp3
в. sp2
г. sp
40. Усны молекул дахь хүчилтөрөгчийн атом ямар хэлбэрийн эрлийзжлэлийн
төлөв байдалд оршдог вэ?
а. sp3
б. sp2
в. sp
г. Эрлийзжлэлд орохгүй
бичсэн: Teacher of Chemistry B.Tsolmon | төрөл: Даалгавар
Холбоос | Мэйлээр илгээх | Сэтгэгдэл (0) | Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:
Сэтгэгдэл бичих