Форум | Холбоо барих
Блог хайлт:

Teacher of Chemistry B.Tsolmon

Цасан ширхэг

                 Цасан ширхэг     

“Цасан ширхэгийн талст

бүр уран дүрслэлийн гайхамшиг бөгөөд  бүгд өөр хэлбэр
дүрстэй байдаг. Цасан ширхэг хайлахад тэрхүү
уран хээ хуар алга болж, ямар ч ул мөр үлддэггүй”.
Энэ үгийг амьдралынхаа нэлээд хэсгийг цасан ширхэг
судалж, фото зургийг ньавч байсан АНУ-ийн иргэн
Вилсон А.Бентли хэлсэн юм.
Тэрээр тариачин байсан ч өөрийгөө сайн боловсруулдаг
байсан бөгөөд 1885 онд дуран авайгаар цасан ширхэгийг
томруулан зургийг нь авсан нь энэ судалгааны эхлэл
болсон юм.
Үүнийг фотоаппаратанд тохируулан суурилуулсан дуран
авайны тусламжтайгаар авчээ. Бентли амьдралынхаа
туршид 5000-аас илүү их цасан ширхэгийн зураг авсан
бөгөөд нэг хэсгийг нь хэвлүүлжээ.
Энэ цасан ширхэг бүр нь өөр хоорондоо огт адилгүй
байхыг ажигласан байна.
Ямар ч зүйлийн эхний алхам нь дараагийн алхмынхаа суурь нь
болж
өгдөг хойно Японы Хоккайдогийн их сургуулийн физикч
Юкичиро Накаяа дараагийн алхмыг хийж 1932 оноос эхлэн
судалгаа хийж эхэлжээ.
Хоккайдо дахь уулсын цасыг судлан хэдхэн жилийн
дотор 3000 гаруй зураг авсан байна.
Тэрээр цасан ширхэг
үүдийг хэлбэрийнх нь
дагуу
ангилахаар оролджээ.

Дараа нь хоёр өвлийн турш лабораторид мянга
орчим хэлбэрийг гарган авсан анхны хүн болжээ.
Эцэст нь цасан ширхэгийн эзэлхүүн болон
атмосферийн нөхцөлийн хоорондох
уялдаа холбоог батлав.
Нээсэн ололтоо “Накаяагийн диаграм”
нэр дор нэгтгэжээ.
Өнөөг хүртэл хэрэглэсээр байгаа энэ
диаграм нь цасан ширхэг дээр “бичигдсэн”
цаг уурын мэдээллийг уншихад тусалдаг.

Накаяа ч цасан ширхэг бол
“тэнгэрээс ирж байгаа захиа”
гэж үздэг байж.
Одоо ч гэсэн цасан ширхэгийг үргэлжлүүлэн
судалсаар байна.



бичсэн: Teacher of Chemistry B.Tsolmon | төрөл: Мэдлэгт нэмэр 2009-10-31 өдөр 11:20
Холбоос | Мэйлээр илгээх | Сэтгэгдэл (5) | Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл:



сн бна уу химийн тэнцвэрийн амьдрал дээрх жишээг мэдээллээч . Баярлалаа
Бичсэн: Зочин (зочин) 23:05, 2016-04-23 | Холбоос | |


Иймэрхүү мэдээлэл авъя алга ташилт
Бичсэн: Зочин (зочин) 17:18, 2009-11-15 | Холбоос | |


Хэ хэ болж байна гоё шүү
Бичсэн: Зочин (зочин) 17:09, 2009-11-15 | Холбоос | |


Цасны тухай иймэрхүү өөр мэдээлэл байна уу. Хэрэг болоод байна аа 0918
Бичсэн: Доко (зочин) 20:59, 2009-11-12 | Холбоос | |


Цас бол тэнгэрээс илгээсэн захидал тэврэлт
Бичсэн: Зочин (зочин) 23:04, 2009-11-11 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
Спэм хамгаалалт:
   
 
.... ....

Танилцуулга

Зургийн цомог

Архив

RSS | Сэтгэгдлийн RSS | BlogMN бүртгэл | Тусламж | BlogMN гишүүн хайх | BlogMN нүүр
© 2007 Teacher of Chemistry B.Tsolmon