Teacher of Chemistry B.Tsolmon
Нийлмэл бодисын оньсого
Нийлмэл бодисын оньсого
1. Харсаар байтал гурван төлөвт хувирч
Хавьтсанаа баргийг нь уусгаж чаддаг
Арчсан толь шиг тунгалаг өнгөтэй
Амт үнэргүй тунгалаг шингэн
2. Утааны үндсэн хэсэг
Ургамлын үндсэн хоол
Шохойн усыг цайлгана
Агаарын дулааныг нэмэгдүүлнэ
3. Гүйцэд шатвал өнгөгүй хий болно
Дутуу шатвал шар нунтаг болно
Усанд уусвал сул хүчил үүсгэнэ
Олон өнгийн давснууд төрүүлнэ
4. Үүсэнгүүтээ задардаг болохоор
Үзсэн хүн гэж байхгүй ээ
Шохойн чулууг тэр төрүүлсэн
Хүнсний содыг ч тэр төрүүлсэн
5. Хүчтэй халаахад шууд ууршдаг
Цас шиг цагаан сэвсгэр оксид
Ус чийгийг хүчтэй татаж
Гурван янзын хүчил үүсгэнэ
6. Ялзарсан өндөгний үнэртэй
Яриангүй хортой хий
Уул оргилж дэлбэрэхэд үүснэ
Уурагт бодисын ялзрахад бас л үүснэ
7. Усыг хэтэртэл татсанаас
Органик нэгдлийг нүүрсжүүлнэ
Аккумуляторыг дүүргэж түүнээс
Цахилгаан энерги гаргана
8. Амьсгал давхцуулсан онцлог үнэртэй
Улаавтар хүрэн өнгөтэй хортой хий
Аянга цахилгаанаар байгальд үүсдэг
Ус агаартай хүчил үүсгэдэг оксид
бичсэн: Teacher of Chemistry B.Tsolmon | төрөл: Хими-Аман зохиол
Холбоос | Мэйлээр илгээх | Сэтгэгдэл (0) | Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:
Сэтгэгдэл бичих