Teacher of Chemistry B.Tsolmon
Бодисын орших төлөв байдал
Бодисын орших төлөв байдал
1. Аливаа бодис нь даралт, температураас хамаарч ......... гэсэн дөрвөн төлөвт
оршино.
а. хатуу, шингэн, хий, изотропи
в. хатуу, шингэн, зуурмаг, хий
г. хатуу, шингэн, хий, плазм
2. Бодисын дор дурьдсан шинж тэмдгүүдээс аль нь түүнийг танихад голлон
хэрэглэгддэг вэ?
а. масс
б. төлөв байдал
в. эзлэхүүн
г. хувийн жин
3. Дор өгөгдсөн хийн байдалтай бодисын шинж чанарыг илэрхийлсэн өгүүлэмжүүдээс
аль нь буруу вэ?
а. хялбархан шахагдах шинжтэй
б. савны бүх эзэлхүүнээр жигд тархдаг
в. хийнүүд хоорондоо сайн холилддог
г. хий бүр тодорхой хувийн эзэлхүүнтэй байна
4. Шингэн бодисууд нь хийтэй адил ................
а. хялбархан шахагдана
б. тодорхой хэлбэр дүрсгүй
в. тодорхой хувийн эзэлхүүнтэй
г. хоорондоо сайн холилдохгүй
5. Дор дурьдсан шинжүүдээс аль нь хатуу бодисод тохирохгүй вэ?
а. Тодорхой хэлбэр дүрстэй байх
б. Тодорхой эзэлхүүнтэй байх
в. Жижиг хэсгүүд нь чөлөөтэй шилжиж хөдөлдөггүй байх
г. Шахагдах шинжтэй байх
6. Хатуу бодисын жижиг хэсгүүдийн хооронд ямар химийн холбоо үүсдэг вэ?
а. Металлын
б. Ковалентын
в. Ионы
г. Дээр дурьдсан бүх химийн холбоо үүснэ
7. Бодисын ямар төлөвийг плазм төлөв гэх вэ?
а. Саармаг болон ионжсон жижиг хэсгүүд ба чөлөөт
электронуудаас тогтсон хийн төлөв
б. Бүрэн ионжсон хийн төлөв
в. Аморф төлөв
г. Шингэн талстын төлөв
8. 100C температурт ямар бодисууд хатуу төлөвт орших вэ?
а. ус, аммиак, метан
б. фтор, хлор, бром
в. хүхэрлэг хий, иод, хлорт натри
г. цахиур, сурьма, мөнгөн ус
9. 1,4 атм даралт ба 250C температурт байгаа нэгэн хийн нягт 7,5 г/л бол түүний
томъёог тогтооно уу?
а. хүчилтөрөгч
б. ксенон
в. иодот устөрөг
г. бутан
10. 23,2 мл нэрмэл ус бүхий цилиндэрт 30,4 г алтны сорьцыг хийж живүүлэхэд усны
эзэлхүүн 24,8 мл болтлоо дээшилжээ. Алтны хувийн жинг бодож ол.
а. 1,24 г/мл
б. 1,31 г/мл
в. 1,56 г/мл
г. 19,00 г/мл
11. Бүх хатуу бодисыг дотор нь ....... гэж хоёр хуваана.
а. хэврэг ба зөөлөн
б. энгийн ба нийлмэл
в. аллотропи ба полиморф
г. талст ба аморф
12. Дор өгөгдсөн бодисуудаас аль нь талст бүтэцтэй вэ?
а. алмаз
б. шил
в. каучук
г. фенол формальдегидын давирхай
13. Талст торны ямар ямар хэлбэрүүд байдаг вэ?
а. ионы, ковалентын, атомын, молекулын
б. металлын, ковалентын, атомын, молекулын
в. ионы, атомын, молекулын, металлын
г. ионы, куб, гурвалжин, металлын үелсэн
14. Хэрэв талст торын зангилаанууд дээрх жижиг хэсгүүд нь ионууд байвал түүнийг
ямар хэлбэрийн талст тор гэх вэ?
а. атомын
б. молекулын
в. металлын
г. ионы
15. Ямар нэгэн нэгдлийн өөр өөр хэлбэрийн талст үүсгэн орших үзэгдлийг ........... гэнэ.
а. аллотропи
б. изоморфизм
в. изотопи
г. полиморфизм
16. Өөр өөр төрлийн бодисуудын нэг ижил хэлбэрийн талст үүсгэн орших үзэгдлийг ....... гэнэ.
а. аллотропи
б. изоморфизм
в. изотопи
г. полиморфизм
17. Нэг элементийн атомын өөр өөр бүтэцтэй дан бодис үүсгэх үзэгдлийг юу гэж нэрлэх вэ?а. аллотропи
б. изоморфизм
в. изотопи
г. полиморфизм
бичсэн: Teacher of Chemistry B.Tsolmon | төрөл: Даалгавар
Холбоос | Мэйлээр илгээх |
Сэтгэгдэл бичих .... ....