Форум | Холбоо барих
Блог хайлт:

Teacher of Chemistry B.Tsolmon

Химийн тэнцвэр

      Ерөнхий сэдэв:Химийн урвал явагдах зүй тогтол

                              Химийн тэнцвэр

1.    Химийн тэнцвэр гэсэн ойлголт ямар төлөвийг илэрхийлэх вэ?

         а. Урвалын эхний ба эцсийн бүтээгдэхүүн

             бодисуудын концентраци тэнцсэн үе

         б. Шулуун ба урвуу урвалын хурд тэнцсэн үе
         в. Урвалын бүтээгдэхүүн бодисуудын масс урвалд

              авсан бодисуудын масстай тэнцүү болсон үе
         г. Урвалын хурд нэгтэй тэнцүү болсон үе

2.  Харилцан эсрэг чиглэлд явагдаж байгаа химийн урвалуудыг ямар
урвал гэж нэрлэх вэ?
          а. Кинетикийн
          б. Термохимийн
          в. Эргэх
          г. Катализын

3. Ямар урвалд химийн тэнцвэр тогтох вэ?

                а. Эргэх урвал
          б. Үл эргэх урвал
          в. Шулуун урвал
          г.  Урвуу урвал

4. Эргэх урвалд тэнцвэр тогтоход бодисуудын концентраци хэрхэн
өөрчлөгдөх вэ?
          а. Өөрчлөгдөхгүй
          б. Бүтээгдэхүүн бодисын концентраци нэмэгдэж,
              анхны бодисын концентраци буурна
          в. Анх урвалд авсан бодисын концентраци дээд
              хэмжээндээ хүрнэ
          г. Тэнцвэрийн концентрацийг тодорхойлох

                    боломжгүй

5. Эргэх урвалд тогтсон химийн тэнцвэрийн төлөвийг ямар хэмжигдэхүүнээр
илэрхийлдэг вэ?
          а. Урвалын хурдны тогтмол
          б. Больцманы тогтмол
          в. Тэнцвэрийн тогтмол
          г. Идэвхжилийн эннерги

6. N2+3H2=2NH3 гэсэн эргэх урвалд тэнцвэр тогтсон үед [N2]=0,62 моль/л,
[H2]=0,50 моль/л, [NH3]=0,24 моль/л байсан бол энэ урвалын тэнцвэрийн тогтмолыг бодож ол.
         
а. 0,60
          б.
1,30
          в.
2,70
          г.
0,747

7. Тухайн урвалын тэнцвэрийн тогтмолын тоон утга юуг илэрхийлэх вэ?
          а. Урвалын хурд

                б. Идэвхжилийн энерги
          в. Урвалын гарц
          г. Урвалын молекулт чанар

8. Урвалын гарц гэж юуг хэлэх вэ?
          а. Урвалын бүтээгдэхүүний хэмжээг
          б. Урвалын бүтээгдэхүүний массыг
          в. Урвалын дүнд үүссэн бүтээгдэхүүний массыг
              түүний молийн тоонд харьцуулсан харьцааг
          г. Урвалын дүнд үүссэн бүтээгдэхүүний хэмжээг
              эргэх урвалын бүрэн төгстлөө явагдахад үүсвэл
              зохих бүтээгдэхүүний хэмжээнд харьцуулсан

                    харьцааг

9. Ямар тохиолдолд эргэх урвалын бүтээгдэхүүний гарц их байх вэ?
          а. Тэнцвэрийн тогтмол К
<<1
          б. Тэнцвэрийн тогтмол К
>>1
          в. Катализатор хэрэглэсэн тохиолдолд
          г. Ингибитор хэрэглэсэн тохиолдолд

10. Дараах тэнцвэрийн тогтмолын утгуудын аль нь урвал бүрэн төгстлөө
явагдахыг харуулж чадах вэ?
          а. К
=105
          б.
K=10-5
          в.
100
          г.
K=1

11. Улайсгасан төмөр дээгүүр усны уур нэвтрүүлэхэд явагдах урвалд тэнцвэр тотсон үед устөрөгч ба усны уурын тэнцвэрийн парциаль даралт харгалзан 3,2 ба 2,4 кПа бол энэ урвалын тэнцвэрийн тогтмол хэдтэй тэнцүү байх вэ?
              3Fe(хий)+4H2O=Fe3O(хат)+4H2
          а.
4,16
          б.
3,16
          в.
0,316
          г.
0,416

12. Тус бүр 4моль A, B, C, D бодисуудыг хольжээ. Урвал явагдаж (A+B=C+D) тэнцвэр тогтсоны дараа 2 моль А бодис холимогт илэрчээ. Тэнцвэрийн тогтмолыг бодож ол.
          а.
9
          б.
25
          в.
4
          г.
1

13.  Тус бүр 3 моль A, B, ба C бодисуудыг хольжээ. A+B=2C гэсэн урвалд тэнцвэр тогтсоны дараа холимогт 5 моль С бодис байгааг тогтоосон бол энэ урвалын тэнцвэрийн тогтмол хэдтэй тэнцүү байх вэ?
          а.
12
          б.
1,5
          в.
6,25
          г.
25

14. Химийн тэнцвэрийн шилжилтийн чиглэлийг ямар зарчмаар тодорхойлдог вэ?
          а. Гайзенбергийн тодорхойгүйн зарчим
          б. Паулийн зарчим
          в. Ле
-Шательегийн зарчим
          г. Марковниковын дүрэм
 

 

15. Химийн урвалын тэнцвэрт нөлөөлөх үндсэн гурван хүчин зүйлийг нэрлэ.
          а. Даралт, эзэлхүүн, катализатор
          б. Даралт, концентраци, эзэлхүүн
          в. Температур, концентраци, даралт
          г. Температур, даралт, катализатор

16. Температурыг ихэсгэхэд тэнцвэрийн тогтмол хэрхэн өөрчлөгдөх вэ?
          а. Багасна
          б. Эндотермийн урвалын тэнцвэрийн тогтмол

                     нэмэгдэж, экзотермийнх багасна
          в. Ихэснэ
          г. Эхлээд нэмэгдэж, дараа нь багасна

17. Аль урвалын тэнцвэрт даралт нөлөөлөхгүй вэ?
          а.
CO2(хий)+C(хат)=2CO(хий)
          б.
N2O(хий)=2NO2(хий)
          в.
H2(хий)+S(шин)=H2S(хий)
          г.
2SO2(хий)+O2(хий)=2SO3(хий)

18.  Fe2O3(хат)+3CO(хий)=2F(хат)+3CO2(хий) гэсэн тэнцвэр тогтсон үед савны эзэлхүүний тэлэхэд ямар өөрчлөлт гарах вэ?
          а. Ямар ч өөрчлөлт гарахгүй
          б. Тэнцвэр урвалын бүтээгдэхүүн үүсэх чиглэлд шилжинэ

                в. Тэнцвэр урвалын эхний бодисууд үүсэх чиглэлд шилжинэ
          г. Бодисын молийн тоо ихсэх чиглэлд тэнцвэр шилжинэ

19. Доорхи урвалуудаас аль нь савны эзэлхүүнийг багасгахад бүтээгдэхүүн үүсгэх чиглэлд шилжих вэ?
          а.
2CO+O2=2CO2
          б.
CO+H2O(уур)=CO+H2
          в.
N2+O2=2NO
          г.
H2+I2=2HI(хий)

20. FeCl3+3KCNS=Fe(CNS)3+3KCl  гэсэн урвалын үед хлорт калийн концентрацийг багасгавал тэнцвэр аль зүгт шилжих вэ?
          а. Шилжихгүй
          б. Бүтээгдэхүүн үүсэх чиглэлд шилжинэ
          в. Анхны бодисууд үүсэх чиглэлд шилжинэ
          г. Урвуу урвалын явагдах чиглэлд шилжинэ

21. Шоргоолжны альдегид ба устөрөгчийн холимгийн гелийнтэй харьцуулсан нягт 2,6 байв. Энэ холимгийг улайсгасан катализатор дээгүүр нэвтрүүлж хөргөхөд хийн холимгийн гелитэй харьцуулсан нягт 1,2 болтлоо багасчээ. Урвалын бүтээгдэхүүний гарцыг процентоор ол.
          а.
70,0%
          б.
89,4%
          в.
62,0%
          г.
83,3 %

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 


бичсэн: Teacher of Chemistry B.Tsolmon | төрөл: 10-р анги 2009-11-16 өдөр 22:37
Холбоос | Мэйлээр илгээх | Сэтгэгдэл (0) | Сэтгэгдэл бичих

Атомын электронт бүтэц ба үелэх систем

     Ерөнхий сэдэв: Атом, молекул, химийн холбоо

      Атомын электронт бүтэц ба үелэх систем 

1.    Элементүүдийн атомын ямар шинж нь үелэн өөрчлөгддөг вэ?
            а. Атомын цөмийн цэнэг                 
   

            б. Харьцангуй атом масс   

            в. Атомын энергийн түвшний тоо  

            г. Атомын гадаад давхрааны элекроны тоо

2.    Үелэх систем дэх элементүүдийн байрлалын талаархи доорх өгүүлэмжүүдийн аль нь зөв бэ?
            а. Үелэх систем дэх элементүүд нь атом массынхаа ихсэх дарааллаар байрлана
            б. Үелэх систем дэх элементүүд нь цөмийн цэнэгийнхээ ихсэх дарааллаар байрлана
            в. Үелэх систем дэх элементүүд нь валентын тооны ихсэх дарааллаар байрлана
            г. Үелэх систем дэх элементүүд нь дэс дугаарынхаа ихсэх дарааллаар байрлана

3.    Ижил тооны электроны түвшинтэй элементийн атомууд ......... байрлана.
            а. Үелэх системийн нэг бүлэгт                 
  
            б. Үелэх системийн нэг үед         

            в. Үелэх системийн нэг нүдэнд       

            г. Үелэх системийн нэг эгнээнд

4.    Ижил тооны валентын электрон бүхий элементийн атомууд............... байрлана.                                                а. Үелэх системийн нэг бүлэгт                    

            б. Үелэх системийн нэг үед  

            в. Үелэх системийн нэг нүдэнд         

            г. Үелэх системийн нэг эгнээнд

5.    Дор өгөгдсөн  томъёонуудаас аль нь үелэх системийн lll бүлгийн lY үед байрлах элементийн
валентын электроны бүтцийг илэрхийлэх вэ?
            а. ...
3s23p1                             
            б. ...
3s23p2               

            в. ..... 4s24p1       

            г. ..... 4s23p2

6.    Үелэх системийн үндсэн дэд бүлгүүдэд элементийн дэс дугаар ихсэхэд .......
            а. Атомын радиус багасч, ца.сө.ча. өснө       

            б. Атомын радиус ихэсч, ца.сө.ча. багасна  

            в. Атомын радиус багасч, ца.сө.ча. буурна  

            г. Атомын радиус ихэсч, ца.сө.ча. нэмэгдэнэ

7.    Дор өгөгдсөн элементүүдийн атомуудын аль нь хамгийн их радиустай байх вэ?
            а.
Mg                             

            б. Ca        

            в. Sr  
     
      г. Br

8.    Дараах атомуудын аль нь хамгийн бага радиустай вэ?
             а.
Al                              

             б. P            

             в. S  
    
        г. Cl

9.    Үелэх системийн хажуугийн дэд бүлгийн элементүүдийг хөх өнгөөр тэмдэглэсэн байдаг. Эдгээр нь ямар элементүүд вэ?
             а.
S-элементүүд                             

             б. P-элементүүд             

             в. D-элементүүд  
 
           г. F-элементүүд

 

10.  Үелэх системийн үндсэн дэд бүлгүүдийн аль хэсэгт элементүүдийн металл бишийн шинж илүү тод  илэрдэг вэ?
             а. Бүлгийн дээд хэсэгт                
            

             б. Бүлгийн доод хэсэгт 

             в. Бүлгийн дунд хэсэгт        

             г. Бүлгийн бүх хэсэгт бараг ижил илэрнэ

11.  Ямар элементүүд ца.сө.чанарынхаа ихсэх дарааллаар байрласан бэ?
            а.
As,  Se,  Cl,  F                             
            б.
C, J, B, Si      

            в. Br,  P,  H, Sb             

            г.  O, Be, Br, Fe

12.  Аль эгнээ нь зөвхөн шилжилтийн элементүүдээс бүрдэх вэ?
            а.
Na, Si, Ti, Mo                             
            б.
Al, As, Xe, Bi      

            в. Cr, Y, W, Hg        

            г. K, Cr, Sb, Md

13.  Үелэх системийн 4-р үе хэдэн элемент агуулах вэ?
            а.
2                             

            б. 8            

            в. 18  
     
      г. 32

14.  Дор өгөгдсөн элементүүдээс аль нь кальцитай төстэй химийн шинж үзүүлэх вэ?
            а.
C                             

            б. Na        

            в. K  
   
        г. Sr

15.     114 гэсэн дэс дугаартай элемент ямар элементтэй төстэй шинжийг үзүүлж болох вэ?
            а.
Pt                             

            б. Pb      

            в. As  
      
     г.  Hg

16.  Аль эгнээний элементүүд атомын радиусынхаа ихсэх дарааллаар байрласан байна вэ?
            а. О, 
S, Se, Te                             

            б. C, N,  O, F     

            в. Na, Mg, Al, Si  
           
 г. J, Br, Cl, F

17.  Mg-Ca-Sr-Ba  гэсэн эгнээний дагуу элементүүдийн металл шинж хэрхэн өөрчлөгдөх вэ?
            а. Багасна                  
                  
            б. Ихэснэ               

            в. Өөрчлөгдөхгүй

            г. Эхлээд багасч, дараа нь ихэснэ

18.  N-P-As-Sb-Bi гэсэн эгнээний дагуу элементүүдийн металл шинж хэрхэн өөрчлөгдөх вэ?
            а. Багасна                
                   
            б. Ихэснэ    

            в. Өөрчлөгдөхгүй        

            г. Эхлээд багасч, дараа нь ихэснэ

19.   ll А бүлгийн элементүүдийн дэс дугаар ихсэхэд тэдгээрийн гидроксидуудын суурилаг шинж хэрхэн өөрчлөгдөх вэ?
            а. Багасна                
                   

            б. Ихэснэ 

            в. Өөрчлөгдөхг үй  
            г. Эхлээд багасч, дараа нь ихэснэ

20.  Хэрэв үелэх системийн lY  үеийн Y  эгнээнд байрладаг Х элемент хүчилтөрөгчтэй ХО2 гэсэн томъёотой оксид үүсгэдэг бол түүний валент хэд байх вэ?
             а.
ll                             
             б.
lll    

             в. Y          

             г.  lY

21.   Yll  А бүлгийн элементүүдийн дэс дугаар ихсэхэд тэдгээрийн үүсгэх дан бодисуудын буцлах температур хэрхэн өөрчлөгдөх вэ?
            а. Нэмэгдэнэ                
            
            б. Багасна    

            в. Өөрчлөгдөхгүй      

            г. Эхлээд нэмэгдэж, дараа нь буурна

22.  Дор өгөгдсөн элементүүдийн алинд нь металл биш шинж хүчтэй илрэх вэ?
             а.
Al                             
             б.
Si        

             в. S        

             г. Cl

23.  P2O5-SiO2-Al2O3-MgO гэсэн эгнээний дагуу оксидуудын шинж хэрхэн өөрчлөгдөх вэ?
             а. Суурийн шинжээс хүчлийн шинж рүү       
             б. Хүчлийн шинжээс суурийн шинж рүү     

             в.Суурийн шинж амфотер шинж рүү  

             г.Амфотер шинжээс хүчлийн шинж рүү

24.  N2O5 –SiO2-Sb2O3- BiO3 гэсэн эгнээнд оксидуудын хүчлийн шинж................
             а. Ихэснэ                  
            
             б. Багасна    

             в. Өөрчлөгдөхгүй     

             г.  Эхлээд ихэсч, дараа нь багасна

25.  MnO-Mn2O3-MnO2-MnO3-Mn2O7 гэсэн эгнээнд оксидуудын шинж хэрхэн өөрчлөгдөх вэ?
             а. Суурийн шинжээс хүчлийн шинж рүү   
   
             б. Хүчлийн шинжээс суурийн шинж рүү    

             в. Суурийн шинжээс амфотер шинж рүү  

             г. Бүх оксидууд адил суурийн шинж үзүүлнэ

26.  Дор өгөгдсөн элементүүдээс аль нь НЭО4 гэсэн найрлагатай хүчлийг үүсгэх вэ?
             а. Астат                
            

             б. Рений          

             в. Фтор  
             г. Селен

27.  Хэрэв Х элемент Х2O5 гэсэн дээд оксид үүсгэдэг бол түүний устөрөгчит нэгдэл ямар томъёотой байх вэ?
            а. ХН
5                                  

            б. H2X     

            в. X3H  
   
        г.  NH3

28.  Хэрэв элементийн дээд оксидын томъёо ЭО3 , түүний устөрөгчит нэгдэл 2.47% Н2 агуулдаг бол тэр нь ямар элемент байсан бэ?
             а.
S                                    

             б. Se  

             в. Te  
         
   г. Po

 

 

 


бичсэн: Teacher of Chemistry B.Tsolmon | төрөл: 10-р анги 2009-11-16 өдөр 22:33
Холбоос | Мэйлээр илгээх | Сэтгэгдэл (0) | Сэтгэгдэл бичих

Атомын бүтэц

Ерөнхий сэдэв: Атом, молекул, химийн холбоо

                  Атомын бүтэц

1.     Бодисын ямар шинж чанар атомын нийлмэл бүтэцтэй болохыг нотолдог вэ?
    
       а. Цахилгаан дамжуулах чанар                 
            б. Цацраг идэвхт чанар 

            в. Идеаль хийн тэлэлт      
      
     г. Диффузи

2.     Атомын цөмийг анх хэн илрүүлсэн вэ?
            а. Ж.Томсон                                                
            б. Э.Резерфорд  

            в. Г.Мозли

            г.  У.Крукс

3.     Атом юунаас тогтох вэ?  
            а. Протон ба нейтрон                                  
            б. Молекул          

           
в. Цөм ба электрон бүрхүүл    
 
           г.  Нуклонууд

4.     Атомын шинж юугаар тодорхойлогдох вэ?
            а. Атомын масс                                            

            б. Электроны тоо
          
 в. Цөмийн цэнэгийн хэмжээ 
            г.  Цөмийн масс

5.     Ямар эгэл хэсгийн тоо цөмийн цэнэгийн хэмжээг тодорхойлдог вэ?
            а. Электроны тоо                                        
            б. Нейтроны тоо    

           
в. Протоны тоо         
            г. Протон ба нейтроны тооны нийлбэр

6.     Атомын массын тоо юуг заадаг вэ?
            а. Харьцангуй атом массыг                        
            б. Атомын массыг    

           
в. Цөмийн цэнэгийг  
            г. Протон ба нейтроны тооны нийлбэрийг

7.     35Cl17 гэсэн тэмдэглэгээнд 35 ба 17 гэсэн тоонууд юуг илэрхийлдэг вэ?
            а. Протоны ба нейтроны нийлбэр              
            б. Массын тоо ба цөмийн цэнэг        

           
в. Атом масс, байр, дугаар     
    
       г. Электроны тоо, валентын электрон

8.     Дор өгөгдсөн элементүүдийн изотопиудын атом дахь протон нейтрон ба электроны тоог ол.
            
13C6          14C6           15C6

9.     3He гэсэн гелийн изотопийн цөм юунаас тогтох вэ?
            а.
3 протон                                                   
            б.
2 пртон ба 1нейтрон       
           
в. 2 протон ба 1электрон     
            г. 2 нейтрон ба 1 электрон

10.  Хэрэв нэгэн элементийн атом 23 электрон ба 28 нейтронтой бол түүний цөмийн массын тоо хэд байх вэ?
            а.
74                                          
            б.
 51     
          
 в. 79         
            г.  28

11.  Нэг элементийн изотопиуд хоорондоо юугаараа ялгаатай вэ?
            а. Нейтроны тоогоор                
            б. Цөмийн цэнэгээр    

            в. Электроны тоогоор     
  
         г.  Протоны тоогоор

12.  Нэг элементийн изотопиуд ........ тоогоор ижил байна.
            а. Протон ба электроны                 
            б. Нейтрон ба протоны   

            в. Электрон ба нейтроны  
       
    г. Массын

13.  Цөмийн урвалын үед ямар өөрчлөлт болох вэ?
            а. Атомын цөмийн найрлага өөрчлөгдөнө   
            б. Молекулын найрлага бүтэц өөрчлөгдөнө 
            в. Атомуудын хооронд электроны шилжилт явагдана
            г. Нэг элементийн изотопи нөгөөдөө шилжинэ

14.  Ямар жижиг хэсэг электроноосоо олон протон агуулах вэ?
            а. Натрийн атом                          
            б. Натрийн ион    

            в. Хүхрийн атом    
            г. Сульфид-ион

15.  Хромын гурав гэсэн цэнэгтэй катионд хэдэн электрон ба нейтрон байх вэ?
            а.
21 ба  28                                
            б.
24 ба  28       
            в. 27 ба  52     
           
г. 24 ба 24

16.  Доорхи атомын орбиталийн бичиглэлүүдээс аль нь буруу байна вэ?
            
а. 2p,  4f                      
            б.
2p, 3d   
            в. 1p,  2d      
            г. 1s,   2p

17.  Өгөгдсөн хувилбарын алинд нь орбиталиуд энергийнхээ ихсэх дарааллаар байрласан байна вэ?
             
а. 2s2p2d                    
            б.
3s3p3d     
           
в. 5s4d4p    
            г. 3p3d3f

18.  Элементийн дэс дугаар 29. Энэ элементийн атом хэдэн электрон давхраатай байх вэ?
            
а. 1                             
            б. 2              
            в. 3 
  
         г. 4

19.  3s орбиталь дээд тал нь хэдэн электронтой байх вэ?
            а.
1                             
            б.
2       
           
в. 6      
            г. 8

20.  2p дэд түвшин дээр байх электроны дээд тоо хэд байх вэ?
            а.
1                             
            б.
23   
           
в. 6        
            г.  8

21.  3d дэд түвшин дээр дээд тал нь хэдэн электрон байж болох вэ?
            а.
2                            
            б.
6      
           
в. 10        
            г.  18

22.  Атомын электрон бүрхүүлийн 3-р давхраанд дээд тал нь хэдэн электрон байж болох вэ?
            а.
8                            
            б.
18    
           
в. 24     
            г. 32

23.  Үндсэн төлөвт байгаа азотыг атомын электрон бүрхүүлийн 2p дэд түвшинд хэдэн электрон байх вэ?
            а.
5                            
            б.
3      
            в. 7      
            г. 1

24.  Ямар элементийн атомууд үндсэн төлөвтөө хослоогүй хоёр электронтой байх вэ?
            а.
O, C                           
            б.
Mg, S     
          
 в. He, N         
            г. Ca, O

25.  Дараах ионуудын аль нь инертийн хийн электрон багууламжтай байх вэ?
             а.
S2-                            
            
 б. Ne+     
             в. Fe2+         
             г.  Cr3+

26.  Ne0, Na+ , F-  зэрэг жижиг хэсгүүд юугаар ижил вэ?
             а. Массын тоо                 
          
             б. Электроны тоо      

             в. Нейтроны тоо    
             г. Протоны тоо

27.  16 протон ба 18 электрон бүхий жижиг  хэсгийг олж заана уу?
             а.
Ar                            
            
 б. S      
             в. S2-     
             г. S2+

28.  Агаарын ихэнх хувийг эзэлдэг хийн атомын гадаад давхрааны электроны томъёог ол.
             а.  
1s22s22p3                        
            
 б.  3s23p3    
            
в. 1s22p3        
             г. 2s22p3

29.  Галогенуудын атомын гадаад давхрааны электроны ерөнхий томъёог ол.
             а. 
3s23p5                                     
           
  б.  4s24p3     
            
в. ns2np5        
             г.  ns2np4

30.  Атомын 5s доод түвшингийг дараа ямар доод түвшин электроноор бөглөгдөх вэ?
              а.
5p                              
              б.
 4d      
             
в. 4p       
              г. 4s

31.  Гол квантын тоо нь дөрөвтэй  тэнцүү энергийн түвшинд дээд тал нь хэдэн электрон байх вэ?
              а.
2                            
              б.
18    
             
в. 8     
              г. 32

32.  Зэсийн нэгэн изотопын атомын цөмд 36 нейтрон байдаг. Энэ изотопын массын тоо хэд вэ?
              а.
29                          
              б.
36         
             
в. 65        
  
           г.  94

33.  Гол квантын тоо

34.  Туслах квантын тоо

35.  Соронзон квантын тоо

36.  Спиний квантын тоо
             

 

 

 

 

 


бичсэн: Teacher of Chemistry B.Tsolmon | төрөл: 10-р анги 2009-11-16 өдөр 22:15
Холбоос | Мэйлээр илгээх | Сэтгэгдэл (0) | Сэтгэгдэл бичих


Танилцуулга

Зургийн цомог

Архив

RSS | Сэтгэгдлийн RSS | BlogMN бүртгэл | Тусламж | BlogMN гишүүн хайх | BlogMN нүүр
© 2007 Teacher of Chemistry B.Tsolmon