Teacher of Chemistry B.Tsolmon
9-р ангийн химийн хичээлийн дахин шалгалтын материал
1. Атом дахь электроны гадаад давхраандаа 7 электронтой элементийг тодорхойл.
A. Шүлтийн металл
B. Хөнгөнцагаан
C. Галоген
D. Инертийн хий
2. Галогены молекул дахь атомууд ямар химийн холбоогоор нэгдэх вэ?
A. Ионы холбоо
B. Туйлгүй ковалент холбоо
C. Туйлтай ковалент холбоо
D. Устөрөгчийн холбоо
3. Галогенууд агаараас хөнгөн хий болох устөрөгчтэй хэрхэн урвалд орох вэ? Урвалын тэгшитгэлийг бичээд дэлгэрэнгүй тайлбарла.
4. Шүлтийн металл болох натри, кали устай хэрхэн урвалд орох вэ? Урвалын тэгшитгэлийг бичээд дэлгэрэнгүй тайлбарла.
5. Шүлтийн металлуудаас хамгийн идэвхитэй нь ямар металл вэ?
A. Франци
B. Кали
C. Рубиди
D. Цези
6. Хөнгөнцагааны байгальд орших, физик шинж чанарыг дэлгэрэнгүй утга төгс бич.
7. Инертийн хийн хэрэглээг дэлгэрэнгүй утга төгс бич.
8. 2,3 г металл натри устай харилцан үйлчлэхэд хэвийн нөхцөлд хичнээн литр хий ялгарах вэ?
9. 5,6 л шар ногоон өнгөтэй хортой нэгэн хийг агаараас хөнгөн хийтэй харилцан үйлчлэлцүүлэхэд хэдэн грамм ямар бодис үүсэх вэ?
10. 3 г металл хөнгөнцагааныг ходоодны хүчилтэй харилцан үйлчлэлцүүлэхэд хэдэн моль ямар хий үүсэхийг тооцоол.
бичсэн: Teacher of Chemistry B.Tsolmon | төрөл: 9-р анги
Холбоос | Мэйлээр илгээх |
Сэтгэгдэл бичих .... ....