Teacher of Chemistry B.Tsolmon
9-р ангийн 1-р улирлын хичээлийн шалгалт
Хүүхдүүд ээ шалгалтандаа бэлтгэж энэхүү тестийг хийхийн өмнө сурах бичгийнхээ галоген, шүлтийн металл, хөнгөнцагаан, инертийн хий сэдвийг дахин анхааралтай уншаад мэдээллийн бусад сурвалжаас баяжуулан өөрсдийн химийн мэдлэгээ ашиглан хийгээрэй!1. Атомын радиус, х.ц.с.ч., нэг электрон салгахад зарцуулагдах энергийн хэмжээ хоорондын хамаарлыг сайтар ажиглана уу. Нэг электрон салгахад зарцуулагдах энергийн хэмжээ нь фтороос иод хүртэл багасаж байгаагийн шалтгааныг тайлбарлаарай.
Химийн | Атомын |
| Нэг электроныг салгахад |
F | 0.67 | 4.0 | 1681.0 |
Cl | 1.07 | 3.0 | 1251.2 |
Br | 1.2 | 2.8 | 1139.9 |
I | 1.36 | 2.5 | 1008.4 |
2. Мэдээллийг анхааралтай уншаарай!
Иод нь дан байдлаар ялгаж авсан хоёр дахь галоген юм. Анх 1811 онд Францын Дижона хот дахь поташ, шүү үйлдвэрлэдэг үйлдвэрийн эзэн Б.Куртуа шатаасан далайн замагны үнснээс гаргаж авсан байна. Тэрээр энэхүү үнсийг усаар үйлчилж, гарсан уусмал дээр санамсаргүйгээр их хэмжээний хүчил нэмэхэд гэнэтхэн нулимс гаргасан эвгүй үнэртэй нил ягаан өнгийн өтгөн уур үүсжээ. Сонирхолтой нь энэ уур нь аливаа гадаргуу дээр буухдаа шууд гялалзсан ягаан (бараан ягаан) өнгийн талстууд болон хувирч байв. Энэ нь иод сувлимацид ордог бодис болохыг гэрчилж байгаа хэрэг билээ. Үүнээс үүдэн иодыг түүний өнгөөр нь (грекээр) нэрийдэн ‘’Иод,, хэмээн нэрлэжээ.
Даалгавар: A. Иод гэдэг нэр ямар үгнээс гаралтай вэ?
B. Иодыг өөрөөр ямар аргаар гарган авч болох вэ?
C. Иод нь ....... төлвийг алгасан шууд ..... ба ..... төлөвт шилждэг онцлог галоген.
3. Галогенууд агаараас хөнгөн хийтэй хэрхэн урвалд орох вэ? Урвалын тэгшитгэлийг бичиж тайлбарла.
4. Фтор хүний бие организмд хэрхэн нөлөөлдөг болох бид хэрэгцээт фтороо яаж нөхдөг вэ?
5. Бүлгийн дагуу галогенуудын төлөв байдал, өнгө хэрхэн өөрчлөгддөг вэ?
A. Хийгээс хатуу, шингэрнэ
B. Хатуугаас хий, өтгөрнө
C. Шингэнээс хатуу, өөрчлөгдөхгүй
D. Хийгээс хатуу, өтгөрнө
6. Галогены химийн онцлог шинжийг дурдвал:
A. Устай урвалд орно
B. Идэвхигүй нь идэвхитэйгээ нэгдлээс нь түрнэ
C. Идэвхитэй нь идэвхигүйгээ нэгдлээс нь түрнэ
D. Шатаж дулаан ялгаруулна
7. Галоген нь байгаль дээр ....... байдлаар тохиолдоно.
A. Дан B. Нэгдлийн
C. Холимог D. Цэвэр
8. Зөвхөн исэлдүүлэгч шинж үзүүлдэг галогеныг нэрлэ.
A. Фтор B. Хлор
C. Бром D. Иод
9. Цэгийн оронд тохирох үгийг нөх!
Химийн урвалаар галогены атом
Хэсэгхэн хугацаанд электрон .......
Исэлдхүйн хэм нь ........... ангижрах процесс гэдэг юм
Ангижрах урвалд орж байгаа галогеныг ......... гэнэ.
10. Цэгийн оронд тохирох үгийг нөх.
Химийн урвалаар фтороос бусад галогены атом
Хэсэгхэн хугацаанд электрон ........
Исэлдхүйн хэм нь ........ исэлдэх процесс гэдэг юм
Исэлдэх урвалд орж байгаа галогеныг ......... гэнэ.
11. Нэг литр бромын уур нэг литр хлороос хэд дахин хүнд байх вэ?
12. Тэнгисийн 1л усанд 6,5 мг KI агуулагддаг бол 1 кг иодыг хичнээн хэмжээний тэнгисийн уснаас гарган авч болох вэ?
13. KCI-ийн өнгөгүй уусмал дээр AgNO3-ын мөн өнгөгүй уусмалаас 2-3 дуслыг дусаахад цагаан өнгийн тунадас буув. Холбогдох урвалын тэгшитгэлийг бичиж тайлбарла.
14. NaI-ийн өнгөгүй уусмал дээр AgNO3-ын мөн өнгөгүй уусмалаас 2-3 дуслыг дусаахад шар өнгийн тунадас буув. Холбогдох урвалын тэгшитгэлийг бичиж тайлбарла.
15. 10 г манганы диоксидыг ашиглан хэдэн литр хлорыг гарган авч болох вэ?
16. 20 г KCI ба KCIO3-ийн холимгийг халаахад 12,32 г KCI үүсэв. Анхны холимгийн процентийн найрлагыг тодорхойл.
17. Галогены молекул хэдэн атомаас тогтдог вэ?
A. Нэг B. Хоёр
C. Гурав D. Зөв хариулт байхгүй байна
18. Галогены молекул дахь атомууд ямар химийн холбоогоор холбогдох вэ?
A. Ионы B. Устөрөгчийн
C. Туйлт ковалент D. Туйлгүй ковалент
19. Галогены электрон бүрхүүлийн гадаад давхрааны ерөнхий томъёо:
A. 3s23p5 B. ns0
C. ns2np5 D. ns1np5
20. Бүлгийн дагуу галогенуудын хайлах буцлах температур, харьцангуй молекул масс нь:
A. Өөрчлөгдөхгүй B. Ихсэнэ
C. Багасна D. Тогтмол
21. Ходоодны хүчлийн найрлаганд ямар галоген ордог вэ?
A. фтор B. хлор
C. бром D. иод
22. Шүлтийн металлууд нь ......, ......, ....... шинж чанартай.
A. хүнд, хайлахдаа муу, цахилгаан сайн дамжуулах
B. хүнд, хайлахдаа хялбар, цахилгаан сайн дамжуулах
C. хөнгөн, хайлахдаа хялбар, цахилгаан муу дамжуулах
D. хөнгөн, хайлахдаа хялбар, цахилгаан сайн дамжуулах
23. Шүлтийн металлууд яагаад нэг валенттай байдаг вэ?
A. Нэг электроноо алддаг
B. 1-р бүлэгт оршдог
C. Гадаад давхраандаа нэг S электронтой
D. Металл учраас
24. Шүлтийн металлуудыг юунд хадгалдаг вэ?
A. Керосинд B. Усанд
C. Хуурай саванд D. Баллонд
25. Металл натри усанд уусч шүлт ба устөрөгч үүсгэдэг (2Na+2H2O=2NaOH+H2) бөгөөд 0,5 моль металл натрийг 50г усанд уусгахад:
а. Урвалын дүнд үүссэн устөрөгчийн хэмжээг (граммаар, молиор, литрээр) илэрхийлнэ үү.
б. Урвалд орсон усны массыг граммаар тооцоолно уу.
в. Үүссэн уусмалын массыг тооцоолно уу.
г. Үүссэн уусмалын процентын концентрацийг тооцоолно уу.
26. Шүлтийн металлын гадаад давхрааны электроны томъёог олно уу.
A. ns2 B. ns0
C. ns1 D. ns1np1
27. Калийн хлорид(KCI) , калийн иодид (KI), калийн нитратын(KNO3) 68,3г холимгийг усанд уусгаж, үүссэн уусмал дундуур хлорыг нэвтрүүлэхэд 25,4г иод ялгарчээ. Мөн уусмал дээр AgNO3-аар үйлчлэхэд 57,7г тунадас үүсэв, Анхны холимгийн найрлагыг тодорхойл.
28. Найрлагандаа 56,52% кали, 8,7% нүүрстөрөгч болон хүчилтөрөгч агуулсан нэгэн давсны хялбар томъёог тооцоолно уу.
29. Найрлагандаа 0,83% устөрөгч, 53,33% хүчилтөрөгч, 26,67% хүхэр, мөн натри агуулсан нэгэн нэгдлийн хялбар томъёог тооцоолно уу.
30. Шүлтийн металлд ......... гэсэн элементүүд багтдаг.
A. Li, Na, K, Rb, Cs, Fr B. Li, Na, K, Cu, Cs, Fr
C. Li, Na, K, Rb, Ca, Fr D. Li, Na, K, Rb, Cs
31. Хоолны давсны найрлаганд ордог шүлтийн металлыг тодорхойл.
A. лити B. натри
C. кали D. цези
32. Шүлтийн металлуудаас хамгийн идэвхитэй нь ямар металл вэ?
A. натри B. цези
C. франци D. кали
33. Идэмхий натрийн томъёог ол.
A. Na B. NaCI
C. Na2O D. NaOH
34. Шүлтийн металлуудын хасах цахилгаан сөрөг чанар нь цөмийн цэнэг ихсэх тутам ...., металл шинж нь ........
A. нэмэгдэж, ихэснэ B. багасч, ихэснэ
C. нэмэгдэж, буурна D. багасч, буурна
35. Шүлтийн металлууд байгаль дээр ....... байдлаар тохиолдоно.
A. Дан B. Нэгдлийн
C. Янз бүрийн D. Цэвэр
36. Шүлтийн металлын оксид оксидын ямар ангилалд багтах вэ?
A. хүчлийн B. суурийн
C. амфотер D. металлын
37. Шүлтийн металл болох натри ба кали шатахдаа ямар өнгийн дөл үүсгэдэг вэ?
A. ягаан ба шар B. аль аль нь шар
C. шар ба ягаан D. шар ба хөх
38. Зөв тохируулсан хэсгийг ол.
Металл Атомын дэс дугаар Харьцангуй атом масс
1. Na а. 19 г. 23
2. Li б. 11 д. 39
3. K в. 3 е. 7
A. 1бд, 2га, 3ве B. 1ед, 2ва, 3бг
C. 1еа, 2вд, 3бг D. 1бг, 2ве, 3ад
39. 0,7г лити нь хэдэн литр устөрөгчтэй тэнцэх вэ?
40. 2,3г лити устай урвалд ороход хэдэн литр устөрөгч ялгарах вэ?
41. Хөнгөнцагааны электрон бүрхүүлийн гадаад давхрааны томъёо аль нь вэ?
A. 3s23p1 B. ns2np1
C. 2s22p1 D. 4s24p1
42. Хөнгөнцагаан цахилгаан дамжуулах чанараараа зөвхөн ......, .... дараа орно.
A. төмөр, зэс B. алт, мөнгө
C. зэс, мөнгө D. мөнгө, алт
43. Хөнгөнцагаан ...... шинжтэй элемент.
A. металл B. металл биш
C. суурилаг D. амфотер
44. Хөнгөнцагааныг үйлдвэрт байгаль дээрх элбэг тохиолдох эрдэс болох .....-оос электролизийн аргаар гарган авна.
A. гидроксид Al(OH)3 B. боксит Al2O3
C. цагаан шавар D. хайлуур жонш
45. Автобус, троллейбус, вагоны их биеийг ........... хайлшаар хийнэ.
A. төмөр B. молибден
C. хайлшаар D. хөнгөнцагаан
46. Хөх цэнхэр гэрлийг ....... болон мөнгөнусны уураар хийнэ.
A. гели B. неон
C. аргон D. криптон
47. Инертийн хий нь химийн идэвхээр маш ......, ........... элетентүүд юм.
A. муу, металл B. сайн, металл
C. сайн, металл биш D. муу, металл биш
48. Цагаан гэрлийг -3,5 атм даралттай ........ хийнэ.
A. аргон B. ксенон
C. гели D. неон
49. Инертийн хийн эгнээг тодорхойл.
A. Ne, Na, Ar, Kr, Xe B. He, Ne, Ar, Mn, Xe
C. He, Ne, Ar, Kr, Xe D. Ne, Ar, Kr, Xe, Ba
50. Инертийн хийн электрон бүрхүүлийн гадаад давхрааны ерөнхий томъёог тодорхойл.
A. ns2np5 B. ns0
C. ns3np5 D. ns2np6
бичсэн: Teacher of Chemistry B.Tsolmon | төрөл: 9-р анги
Холбоос | Мэйлээр илгээх |
Сэтгэгдэл бичих .... ....