Teacher of Chemistry B.Tsolmon
Цасан ширхэг хэрхэн үүсдэг вэ?
Цасан ширхэг хэрхэн үүсдэг вэ?
Үүлэн дэх өчүүхэн жижиг тоосонцор ширхэгээс цасан ширхэг
бий болдог гэнэ. Энэ тоосонцор нь усны ууран дахь молекулууд
өөрт нь нэгдэн, мөсөн талст үүсгэх нөхцөл бүрдүүлдэг.
Ус 0 Со-т хөлддөг бол усны уур илүү бага хэмд бий болдог.
Мөсөн талстууд томорч бие биетэйгээ нэгдэхэд цас үүснэ.
Тэгээд цасан ширхэгүүд үүлнээс илүү хүнд жинтэй болохоор
газар руу унадаг. Газарт буух үед нь агаарын хэм хөлдөх хэмээс
бага бол цас болж, үүнээс дулаан байвал хайлж бороо болж
ордог юм. Гэтэл заримдаа бидний нойтон цас гэж нэрлэдгээр
бороо цас холилдон ордог. Иймээс агаарын хэм ихээр нөлөөлдөг
байна. Цасан ширхэгүүд мөндөрөөс ялгаатай.
Усны уур хөлдөж цас болдог байхад борооны дуслууд хөлдөснөөс
мөндөр үүсдэг. Мөсөн талст үүссэний дараа талстын гадарга
бий болох, салаалах гээд бүхэл бүтэн физикийн үзэгдлүүд явагдана.
Энэ хоёр үзэгдлийн тэнцвэртэй байдлаас талстын хэлбэр
тодорхойлогддог. Нэг нь энгийн цэгцтэй гадаргуу үүсгэж байхад
нөгөө нь салаалсан зургийг бий болгодог байна.
Ус хөлдөж мөс болсны эцэст усны молекулууд нэг дор цугларч
6 өнцөгт талст бортого үүсгэдэг тухай дээр дурдсан.
Энэ талст бортого нь 6 тэгш хэмтэй байдаг.
Хэлбэр нь бий болоход аль хэсэг нь бусдаасаа илүү удаан
байхтай холбоотой. Молекулын хэлбэрээр нь авч үзвэл мөсний
талстын орох гарах хэсэгт химийн чөлөөтэй сул холбоо их байдаг.
Энэ холбоосонд нь агаар дахь усны молекулууд холбогддог тул энэ
хэсэг нь илүү хурдан томорно. Энгийн хэлбэртэй цасан ширхэгт
химийн сул холбоо бага байдаг тул усны молекул амархан нэгддэггүй.
Талст гадарга үүсэх нь 6 талт талст хэлбэртэй болоход хүргэдэг.
Талстууд илүү жижиг байхдаа аль хэдийнээ ийм хэлбэртэй
болсон байдаг юм.
Одоо нарийн ганган салаа мөчир нь хэрхэн болдог явцыг нь судлая.
Агаар дахь усны уурын молекулууд томорч буй мөсөн талстын
гадаргуунд илүү наалдах боломж үүсгэдэг.
Энэ нь дифузын дагуу явагдана (Дифуз гэдэг нь молекулууд ямар ч
гомоген орчинд бүх газар ижил хэмжээтэй тархахыг хэлдэг.
Усанд бэх дусаахад булингартаж бэх усны бүх хэсэгт тарах
үзэгдлээс ажиглаж болно).
Агаарт томорч буй өөгүй гадаргатай мөсөн талстыг төсөөлөөд үздээ.
Үүний хаа нэгтээ гүдгэр гарч ирнэ. Агаар дахь усны уурын молекулууд
энэ хэсэгт илүү хурдан нэгддэг. Гүдгэр хэсэгт усны молекулууд нэгдсээр
энэ хэсэг нь хурдан томордог байна. Талстаас зайтай байгаа молекулууд
нэгдэхдээ удаан байдаг нь ийм учиртай юм. Ингэснээр энд салаа үүснэ.
Салаа болгонд ижил хэлбэртэй жижиг салаанууд бий болно.
Талст томорсны дараа салаалах үйл явц эхэлдэг юм.
бичсэн: Teacher of Chemistry B.Tsolmon | төрөл: Мэдлэгт нэмэр
Холбоос | Мэйлээр илгээх | Сэтгэгдэл (3) | Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:
Сэтгэгдэл бичих .... ....