Форум | Холбоо барих
Блог хайлт:

Teacher of Chemistry B.Tsolmon

Үг зүйн таавар химийн хэлээр

   Үг зүйн таавар химийн хэлээр

 1.  Шар өнгийн металл бишийн нэрийг
     Шалав түргэн биччих гээд
     Энхий үсгийг нь гээчихсэн чинь
     Эвэртэй амьтны нэр болчихлоо


2.  Аймшигт араатны нэрэн дээр
    Саармаг эгшиг нэмчихвэл
    Газрын шүлтэт металл болно



3.  Эцсийн гийгүүлэгчээс бусад нь
     Ижилхэн хоёр үеэс бүтсэн
    Ялгаатай хоёр үсэг нь
    Цагаан толгойд дараалж байдаг
    Улмаар нийлүүлж уншвал
    Улаан цагаан өнгөтэй металл биш


4.  Илч гаргадаг зүйлийн нэрний
    Эхний үсгийг сольж бичээд
    И эгшиг ард нь залгавал
    Идэвхи ихтэй металл болно

5.  Шил шиг өнгөт эдлэлийн нэрний
    Эхний задгай үений оронд
    Заримдаг гийгүүлэгч бичвэл
    Давс төрүүлдэг металл биш болно



6.  Дурлал гэдгийн холбоо үгийг
     Дураараа өөрчилж эхний үсгийг соливол
    Зэврэхээс хамгаалж төмрийг өнгөлдөг
    Жирийн нэгэн металл болно


7.  Өнгө муутай ч бөх металлын нэрийн
    Эхний гийгүүлэгчийг сольчихсон чинь
    Ямар нэгэн сав суулгыг
    Уруу нь харуул гэсэн үг болчихов



8.  Эхний гурван үсэг нь
     Бүх л хугацаанд гэсэн үг
     Дараах гурван үсэг нь
     Тунасан шаврын нэр
     Эцсийн ганц үсэг нь
     Эхний эгшгийн нэг
     Хэлхэж холбоод уншвал
     Химийн урвалыг явуулах үйл





бичсэн: Teacher of Chemistry B.Tsolmon | төрөл: Хими-Аман зохиол 2009-10-31 өдөр 01:07
Холбоос | Мэйлээр илгээх |

Сэтгэгдэл бичих .... ....

Танилцуулга

Зургийн цомог

Архив

RSS | Сэтгэгдлийн RSS | BlogMN бүртгэл | Тусламж | BlogMN гишүүн хайх | BlogMN нүүр
© 2007 Teacher of Chemistry B.Tsolmon