Форум | Холбоо барих
Блог хайлт:

Teacher of Chemistry B.Tsolmon

Уусмал

                                                Уусмал

1.       Уусмал гэж юуг хэлэх вэ?
         а.
Хүрээлэн буй орчноос тодорхой гадаргуугаар
           тусгаарлагдсан систем
       б. Хүрээлэн буй орчинтой бодисын ямар ч солилцоо
           хийдэггүй нэгэн төрлийн систем
       в. Хоёроос доошгүй бодисоос тогтсон нэгэн
           төрлийн систем
        г. Хоёроос доошгүй бодисоос тогтсон нэгэн
           төрлийн бус систем

2.       Уусгагчийн төлөв байдлаас хамаарч уусмал нь ....... байж болно.
        а. Шингэн, тунгалаг, өнгөтэй
        б. Хатуу, аморф, шил байдалтай
        в. Хатуу, шингэн, хийн байдалтай
        г. Хий, шингэн байдалтай

3.       Дор өгөгдсөн бодисуудаас аль нь уусмалд хамаарахгүй вэ?
        а. Давсны хүчил
        б. Хайлуурын хүчил
        в. Хүхэрт устөрөгчийн хүчил
        г. Ортофосфорын хүчил

4.       Хамгийн өргөн тархмал уусгагчийг нэрлэнэ үү?
         а. Спирт
         б. Хааны дарс
         в. Бензол
         г. Ус

5.       Уусмалын тухай ямар онолууд байдаг вэ?
         а. Химийн ба электролитийн
         б. Физикийн ба химийн
         в. Кинетикийн ба катализын
         г. Молекулын ба ионы

6.       Уусмалын тухай химийн (сольватын) онолыг анх хэн үндэслэсэн вэ?
        
а. Бутлеров
         б. Менделеев
         в. Клапейрон
         г. Вант
-Гофф

7.       Сольватын онолын мөн чанар юу вэ?
        
а. Уусгагч нь химийн хувьд ямар ч идэвхгүй орчин
             болдон гэж үздэг
         б. Ууссан бодис ба уусгагчийн жижиг хэсгүүдийн
             хооронд ямар ч харилцан үйлчлэл байхгүй
             гэж үздэг
         в. Ууссан бодис ба уусгагчийн жижиг хэсгүүд нь
             хоорондоо харилцан үйлчлэлцэж хувирмал найрлагатай,
             түр зуурын нэгдлүүдийг үүсгэдэг гэж үздэг
         г. Бодисын уусах үед идэвхжилийн энерги буурдаг
             гэж үздэг

8.       Уусмал дахь ууссан бодисын усны молекултай үүсгэсэн нэгдлийг

      юу гэж нэрлэдэг вэ?
        
а. Гидроксид
         б. Гидрат
         в. Ангидрид
         г. Сольват

 

9.       Талст давсны найрлаганд орсон усыг юу гэж нэрлэдэг вэ?
        
а. Гидратацийн ус
         б. Гидроксидын ус
         в. Талсжсан ус
         г. Нэрмэл ус

10.    Өгөгдсөн давсуудаас аль нь усанд сайн уусдаг вэ?
        
а. Барийн сульфат
         б. Кальцийн силикат
         в. Зэсийн
(II) сульфид
         г. Төмрийн
(III) нитрат

11.    Усанд сайн уусдаг хоёр хийг олж заана уу?
        
а. Метан ба устөрөгч
         б. Хлорт устөрөгч ба аммиак
         в. Нүүрстөрөгчийн
(II) оксид ба азот
         г. Хүчилтөрөгч ба аргон

12.    Усанд муу уусдаг хоёр хийг олж заана уу?
        
а. Метан ба гели
         б. Хлорт устөрөгч ба азот
         в. Шоргоолжны альдегид ба иодит устөрөгч
         г. Фторт устөрөгч ба хүчилтөрөгч

13.    Тасалгааны температурт хоорондоо сайн холилдох хоёр шингэнийг олж заана уу?
        
а. Гептан ба ус
         б. Бензол ба мөнгөн ус
         в. Ус ба гексан
         г. Ус ба этилийн спирт

14.    Хоорондоо харилцан үл холилдох хоёр шингэнийг олж заана уу?
        
а. Ус ба гексан
         б. Бензол ба толуол
         в. Ус ба хүхрийн хүчил
         г. Гексан ба октан

15.    Уусах чанар гэж юу вэ?
        
а. Өгөгдсөн температурт 100 г усанд уусаж ханасан
             уусмал үүсгэх бодисын граммын тоо    
         б. Өгөгдсөн температурт
100 г уусмалд агуулагдах
             ууссан бодисын граммын тоо
         в. Өгөгдсөн температурт
100 г бодисыг уусгах
             уусгагчийн граммын тоо
         г. Өгөгдсөн температурт
1 л усанд уусах бодисын
            граммын тоо

16.    Бодисын уусах чанарт ямар хүчин зүйлс нөлөөлдөг вэ?
        
а. Температур, катализаторын оролцоо, уусгагчийн
             буцлах температур
         б. Температур, катализаторын оролцоо, уусгагчийн
             хөлдөх температур
         в. Уусагч ба уусгагчийн шинж чанар, температур, даралт
         г. Уусагчийн туйлт чанар, атмосферийн даралт, уусагч
            бодисын молекул масс

17.    Ихэнх хатуу бодисын хувьд температурыг ихэсгэхэд тэдгээрийн усанд уусах
чанар хэрхэн өөрчлөгддөг вэ?
        
а. Нэмэгдэнэ
         б. Багасна
         в. Өөрчлөгдөхгүй
         г. Эхлээд нэмэгдэж, дараа нь буурна


18.    Цөөн тооны хатуу бодисын уусах чанар температурыг нэмэгдүүлэхэд буурдаг.
Өгөгдсөн бодисуудаас альнь ийм бодисод хамаарах вэ?
         а.
Ca(OH)2
         б.
KCl
         в.
NH4HCO3
         г.
KNO3

19.    Хатуу болон шингэн бодисоос ялгаатай нь хийн уусах чанарт ........ их нөлөөлдөг.
        
а. Температур
         б. Катализаторын оролцоо
         в. Шингэний дээрх хийн даралт
         г. Уусгагчийн шинж

20.    Хийн байдалтай бодисын шингэнд уусах чанар нь температурыг ихэсгэхэд
хэрхэн өөрчлөгдөх вэ?
        
а. Нэмэгдэнэ
         б. Өөрчлөгдөхгүй
         в. Хязгааргүй нэмэгдэнэ
         г. Багасна

21.    Ямар уусмалыг ханасан уусмал гэх вэ?
        
а. Уусагч бодисыг үлдэгдэлгүйгээр уусгахад үүссэн
             уусмалыг хэлнэ
         б. Уусагч бодисынхоо үлдэгдэлтэй тэнцэлд
             орших уусмалыг хэлнэ
         в. Их хэмжээний уусагч бодис агуулсан уусмалыг
             хэлнэ
         г. Бага хэмжээний уусагч бодис агуулсан
             уусмалыг хэлнэ

22.    200С температурт байгаа хлорт натрийн 50г ханасан уусмалыг ууршуулахад
шаазан аяганы ёроолд
13,2г давс үлдсэн бол өгөгдсөн температурт дээрх
давсны уусах чанар хэдтэй тэнцүү байх вэ?
        
а. 3,8 г
         б.
26,4 г
         в.
35,9 г
         г.
86,2 г

23.    400C температурт калийн нитратын уусах чанар 63,9 г бол өгөгдсөн температурт
дээрх давсны
500 г ханасан уусмал бэлтгэхэд хэдэн грамм давс ба ус хэрэгтэй вэ?
        
а. 436,1 г KNO3, 63,9 г H2O
         б.
300,0 г KNO3, 200,0 г H2O
         в.
319,5 г KNO3, 180,5 г H2O
         г.
194,9 г KNO3, 305,1 г H2O

24.    800C температурт байгаа хлорт натрийн 600 г ханасан уусмалыг

      00C  хүртэл хөргөхөд хэдэн грамм давс талсжиж буух вэ?
        
а. 7,0 г
         б.
9,5 г
         в.
10,0 г
         г.
2,2 г

25.    800С температурт байгаа азот хүчлийн мөнгөний ханасан уусмалыг 200С хүртэл
хөргөхөд
55,4 г давс талсжиж буусан бол анх хэдэн грамм давс ба ус авсан бэ?
Азот хүчлийн мөнгөний уусах чанар
800C-д 635 г, 200C-д 228 г болно.
        
а 86,4 г KNO3, 13,6 г H2O
         б.
64,1 г KNO3, 8,7 г H2O
         в.
55,4 г KNO3, 44,6 г H2O
         г.
50,0 г KNO3, 50,0 г H2O



26.    Процентийн концентраци гэж юу?
        
а. 100 г уусгагчид ууссан бодисын граммын тоо
         б.
100 г усанд ууссан бодисын граммын тоо
         в.
100 г уусмалд агуулагдах ууссан бодисын
              граммын тоо
         г. 
1000 г уусмалд агуулагдах ууссан бодисын
             граммын тоо

27.    190 г усанд 10 г сахар уусгажээ. Үүссэн уусмалын процентын
концентраци хэд байх вэ?
        
а. 1,0%
         б.
2,0%
         в.
5,0%
         г.
10,0%

28.    200C температурт байгаа калийн нитратын ханасан уусмалын

       процентын концентраци 24% бол өгөгдсөн температурт

       дээрх давсны уусах чанарыг бодож ол.
        
а. 31,6 г
         б.
19,4 г
         в.
4,0 г
         г.
1,2 г

29.    40 г усанд 3,5 г төмрийн байван (төмрийн сульфатын

      7 молекул устай талст гидрат) уусгахад үүсэх

      төмрийн сульфатын уусмал процентын
концентраци хэд байх вэ?
        
а. 8,0%
         б.
8,8%
         в.
4,4%
         г.
4,0%

30.    2%-ийн зэсийн сульфатын 40 кг уусмал бэлтгэхэд хэдэн килограмм
зэсийн байван (CuSO45H2O) ба ус хэрэгтэй вэ?
        
а. 0,8 кг CuSO45H2O ба 39,2 кг ус
         б.
1,25 кг CuSO45H2O ба 38,75 кг ус
         в.
20,0 кг CuSO45H2O ба 20,0 кг ус
         г.
30,0 кг CuSO45H2O ба 10,0 кг ус

31.    170 мл  бензолд (g=0,88 г/мл) 1,8 г хүхэр уусгажээ. Бензол дахь
хүхрийн эзлэх хувийг бодож ол.
        
а. 1,19%
         б.
1,06%
         в.
0,93%
         г.
0,53%

32.    8%-ийн натрийн сульфидын 3 л уусмал (g=1,058 г/мл) бэлтгэхийн

     тулд хэдэн грамм давс ба ус хэрэгтэй вэ?
        
а. 240,0 г Na2SO3 ба 2760,0 г ус
         б.
250,8 г Na2SO3 ба 2993,2 г ус
         в.
253,9 г Na2SO3 ба 2920,1 г ус
         г.
300,3 г Na2SO3 ба 2699,7 г ус

33.    300 г 15%-ийн уусмалыг хөргөхөд уусмалын концентраци 8%

      болтлоо багасжээ. Хэдэн грамм давс талсжсан бэ?
        
а. 45,0 г
         б.
22,8 г
         в.
7,0 г
         г.
25,6 г



34.  10%-ийн аммиакын уусмалыг эмнэлэгт нашатырийн спирт гэх бөгөөд 200 мл
ийм уусмал
(g=0,96 г/мл) бэлтгэхэд хэвийн нөхцөлд хэдэн литр аммиак хэрэгтэй вэ?
        
а. 25,3 л
         б.
20,0 л
         в.
19,2 л
         г.
22,4 л

35.  Эмнэлгийн практикт 3%-ийн устөрөгчийн хэт оксидын уусмалыг

      хэрэглэдэг. Ийм уусмал бэлтгэхийн тулд 30%-ийн устөрөгчийн

      хэт оксидын 5 мл уусмал (g=1 г/мл) дээр хэдэн миллитр

      ус нэмэх вэ?
        
а. 27,0 мл
         б.
50,0 мл
         в.
33,0 мл
         г.
45,0 мл

36.  Молийн концентраци гэж юуг хэлэх вэ?
         а.
100 г уусмалд ууссан бодисын молийн тоо
         б.
1000 мл уусмалд ууссан бодисын молийн тоо
         в.
1000 мл уусгагчид ууссан бодисын молийн тоо
         г. 
1000 г уусмалд ууссан бодисын молийн тоо

37.  Нормаль концентраци гэж юуг хэлэх вэ?
         а.
100 г уусмалд ууссан бодисын эквивалентын

                   молийн тоо
         б.
1000 мл уусмалд ууссан бодисын эквивалентын

                   молийн тоо
         в.
1000 мл уусгагчид ууссан бодисын эквивалентын

                   молийн тоо
         г. 
1000 г уусмалд ууссан бодисын эквивалентын

                    молийн тоо

38.  200C температурт хлорт магнийн 100 мл ханасан уусмалд 100,3 г давс
агуулдаг бол энэ давсны уусмалын молийн ба нормаль концентрацыг
бодож ол.
         а.
16,81 M, 33,62 N
         б.
10,56 M, 21,12 N
         в.
33,62 M, 16,81 N
         г.
 21,12 M, 10,56 N

39.  Хэрэв фосфорын хүчлийн уусмалын (g=1,07 г/мл) процентын концентраци
13% бол энэ уусмалын молийн ба нормаль концентраци хэд байх вэ?
       
 а. 1,52 M, 4,56 N
         б.
2,28 M, 6,84 N
         в.
3,04 M, 9,12 N
         г.
 1,14 M, 3,42 N

40.  Хартугалган аккумляторт ойролцоогоор 3,7 М концентрацитай хүхрийн
хүчлийн уусмал хэрэглэддэг.
2 л аккумляторын шингэн бэлтгэхийн тулд
98%-ийн концентрацитай хүхрийн хүчлээс (g=1,84 г/мл) хэдэн миллилитр
авах хэрэгтэй вэ?
        
а. 740,0 мл
         б.
507,2 мл
         в.
484,3 мл
         г.
402,2 мл

41.  24,4 г хлорт барийн талст давсыг (BaCl2•2H2O) ашиглан 0,5 N хлорт
барийн хэдэн миллилитр уусмал бэлтгэх вэ?
        
а. 400 мл
         б.
300 мл
         в.
200 мл
         г.
150 мл

42.  Химийн шинжилгээнд гол төлөв KMnO4ийн уусмалыг хэрэглэдэг.
Хэрэв калийн перманганат нь хүчиллэг орчинд
Mn2+ болтлоо ангижирдаг
бол калийн перманганатын
500 мл уусмал бэлтгэхэд хэдэн грамм давс
хэрэгтэй вэ?
        
а. 1,58 N
         б.
3,16 N
         в.
6,32 N
         г.
7,90 N


бичсэн: Teacher of Chemistry B.Tsolmon | төрөл: Даалгавар 2009-11-15 өдөр 18:25
Холбоос | Мэйлээр илгээх |

Сэтгэгдэл бичих .... ....

Танилцуулга

Зургийн цомог

Архив

RSS | Сэтгэгдлийн RSS | BlogMN бүртгэл | Тусламж | BlogMN гишүүн хайх | BlogMN нүүр
© 2007 Teacher of Chemistry B.Tsolmon