Форум | Холбоо барих
Блог хайлт:

Teacher of Chemistry B.Tsolmon

Оньсого.3

        Химийн хичээлдээ хэр вэ хө
Хэдэн оньсого таалцах уу даа
Оньсого бүрийг минь таагаад байвал
Оюуны чадвар тань өндөр болно шүү




1
. Сав суулганы цоорхойг бөглөдөг

    Чихэр шоколад ороож гоёдог хувцас
     Өнгө зүс нь гялгар цагаан
     Өчүүхэн ч хоргүй амфотер металл

 
 
2. Хамгийн өндөр температурт
     Хайлж шингэрдэг болохоор нь
     Халуун чийдэнгийн голд
     Хагсааж уядаг юм түүнийг

 
3. Өвчний нянг устгадаг болохоор нь
    Өнгөлж аягаа бүрдэг юм
    Өнгөө хэзээ ч алддаггүй болохоор нь
    Өчнөөн гоёл хийдэг юм


4. Ил байхдаа тэрээр
    Ихээхэн хортой металл ч
    Халууны шилэнд нуучихвал
    Хамгийг дэмждэг ачтан


5. Утааны үндсэн хэсэг
    Ургамлын үнсэн хоол
    Шохойн усын цайлгана
    Агаарын дулааныг нэмэгдүүлнэ


6. Тараг шиг цагаан тунадас унагаж
    Хлорын ионыг танихад хэрэглэдэг
    Ляпис гэж түүнийг нэрлэдэг
    Ямар давс вэ? Таа даа

7. Үүсэнгүүтээ задардаг болохоор
    Үзсэн хүн гэж байхгүй ээ
    Шохойн чулууг тэр төрүүлсэн
    Хүнсний соодыг ч тэр төрүүлсэн

8. Хүчтэй халаахад шууд ууршдаг
    Цас шиг цагаан сэвсгэр оксид
    Ус чийгийг хүчтэй татаж
    Гурван янзын хүчил үүсгэнэ


9. Ялзарсан өндөгний үнэртэй
    Яриангүй хортой хий
    Уул оргилж дэлбэрэхэд үүсдэг
    Уурагт бодисын ялзрахад үүснэ

10. Хар дарины найрлаганд ордог
      Хоёр төрлийн бордоо болдог
      Халаахад харин түүнээс
      Хүчилтөрөгч хий ялгардаг
 
   

      
   

бичсэн: Teacher of Chemistry B.Tsolmon | төрөл: Хими-Аман зохиол 2009-11-15 өдөр 13:20
Холбоос | Мэйлээр илгээх | Сэтгэгдэл (3) | Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл:



Taah gj uzlee
9 n hvhert us turugch. Uchir n ene n agaartai urvaldorhooro delberdeg mvn ylzarsan undug shg unertdeg. Huniig turgen zuurt uheld hugej chaddag.
Бичсэн: Gantugs (зочин) 18:43, 2022-05-01 | Холбоос | |


bagshaa buruu bj magad 1. tsagaan tugalga 3. mongo 4. mongon us 5. C (nuurstorogch) 9. magni bagshaa chadahaaraa l taalaa whew! гоё шүү
Бичсэн: 8a Erdenesuvd (зочин) 18:46, 2010-01-18 | Холбоос | |


Таавар
Багшаа гурав дахь нь металл мөнгө гоё шүү
Бичсэн: Темка (зочин) 21:35, 2009-11-24 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
Спэм хамгаалалт:
   
 
.... ....

Танилцуулга

Зургийн цомог

Архив

RSS | Сэтгэгдлийн RSS | BlogMN бүртгэл | Тусламж | BlogMN гишүүн хайх | BlogMN нүүр
© 2007 Teacher of Chemistry B.Tsolmon