Форум | Холбоо барих
Блог хайлт:

Teacher of Chemistry B.Tsolmon

Оньсого.3

        Химийн хичээлдээ хэр вэ хө
Хэдэн оньсого таалцах уу даа
Оньсого бүрийг минь таагаад байвал
Оюуны чадвар тань өндөр болно шүү




1
. Сав суулганы цоорхойг бөглөдөг

    Чихэр шоколад ороож гоёдог хувцас
     Өнгө зүс нь гялгар цагаан
     Өчүүхэн ч хоргүй амфотер металл

 
 
2. Хамгийн өндөр температурт
     Хайлж шингэрдэг болохоор нь
     Халуун чийдэнгийн голд
     Хагсааж уядаг юм түүнийг

 
3. Өвчний нянг устгадаг болохоор нь
    Өнгөлж аягаа бүрдэг юм
    Өнгөө хэзээ ч алддаггүй болохоор нь
    Өчнөөн гоёл хийдэг юм


4. Ил байхдаа тэрээр
    Ихээхэн хортой металл ч
    Халууны шилэнд нуучихвал
    Хамгийг дэмждэг ачтан


5. Утааны үндсэн хэсэг
    Ургамлын үнсэн хоол
    Шохойн усын цайлгана
    Агаарын дулааныг нэмэгдүүлнэ


6. Тараг шиг цагаан тунадас унагаж
    Хлорын ионыг танихад хэрэглэдэг
    Ляпис гэж түүнийг нэрлэдэг
    Ямар давс вэ? Таа даа

7. Үүсэнгүүтээ задардаг болохоор
    Үзсэн хүн гэж байхгүй ээ
    Шохойн чулууг тэр төрүүлсэн
    Хүнсний соодыг ч тэр төрүүлсэн

8. Хүчтэй халаахад шууд ууршдаг
    Цас шиг цагаан сэвсгэр оксид
    Ус чийгийг хүчтэй татаж
    Гурван янзын хүчил үүсгэнэ


9. Ялзарсан өндөгний үнэртэй
    Яриангүй хортой хий
    Уул оргилж дэлбэрэхэд үүсдэг
    Уурагт бодисын ялзрахад үүснэ

10. Хар дарины найрлаганд ордог
      Хоёр төрлийн бордоо болдог
      Халаахад харин түүнээс
      Хүчилтөрөгч хий ялгардаг
 
   

      
   

бичсэн: Teacher of Chemistry B.Tsolmon | төрөл: Хими-Аман зохиол 2009-11-15 өдөр 13:20
Холбоос | Мэйлээр илгээх | Сэтгэгдэл (3) | Сэтгэгдэл бичих

Нийлмэл бодисын оньсого

               
                        

              Нийлмэл бодисын оньсого

1.           Харсаар байтал гурван төлөвт хувирч
        Хавьтсанаа баргийг нь уусгаж чаддаг
        Арчсан толь шиг тунгалаг өнгөтэй
        Амт үнэргүй тунгалаг шингэн


2.            Утааны үндсэн хэсэг
         Ургамлын үндсэн хоол
         Шохойн усыг цайлгана
         Агаарын дулааныг нэмэгдүүлнэ


3.            Гүйцэд шатвал өнгөгүй хий болно
         Дутуу шатвал шар нунтаг болно
        Усанд уусвал сул хүчил үүсгэнэ
        Олон өнгийн давснууд төрүүлнэ

4.           Үүсэнгүүтээ задардаг болохоор
         Үзсэн хүн гэж байхгүй ээ
        
Шохойн чулууг тэр төрүүлсэн
         Хүнсний содыг ч тэр төрүүлсэн

5.           Хүчтэй халаахад шууд ууршдаг
        Цас шиг цагаан сэвсгэр оксид
        Ус чийгийг хүчтэй татаж
        Гурван янзын хүчил үүсгэнэ

6.          Ялзарсан өндөгний үнэртэй
       Яриангүй хортой хий
       Уул оргилж дэлбэрэхэд үүснэ
       Уурагт бодисын ялзрахад бас л үүснэ

7.         Усыг хэтэртэл татсанаас
      Органик нэгдлийг н
үүрсжүүлнэ
      Аккумуляторыг дүүргэж түүнээс
      Цахилгаан энерги гаргана

8.        Амьсгал давхцуулсан онцлог үнэртэй
     Улаавтар хүрэн өнгөтэй хортой хий
     Аянга цахилгаанаар байгальд үүсдэг
     Ус агаартай хүчил үүсгэдэг оксид



бичсэн: Teacher of Chemistry B.Tsolmon | төрөл: Хими-Аман зохиол 2009-10-31 өдөр 01:15
Холбоос | Мэйлээр илгээх | Сэтгэгдэл (0) | Сэтгэгдэл бичих

Үг зүйн таавар химийн хэлээр

   Үг зүйн таавар химийн хэлээр

 1.  Шар өнгийн металл бишийн нэрийг
     Шалав түргэн биччих гээд
     Энхий үсгийг нь гээчихсэн чинь
     Эвэртэй амьтны нэр болчихлоо


2.  Аймшигт араатны нэрэн дээр
    Саармаг эгшиг нэмчихвэл
    Газрын шүлтэт металл болно



3.  Эцсийн гийгүүлэгчээс бусад нь
     Ижилхэн хоёр үеэс бүтсэн
    Ялгаатай хоёр үсэг нь
    Цагаан толгойд дараалж байдаг
    Улмаар нийлүүлж уншвал
    Улаан цагаан өнгөтэй металл биш


4.  Илч гаргадаг зүйлийн нэрний
    Эхний үсгийг сольж бичээд
    И эгшиг ард нь залгавал
    Идэвхи ихтэй металл болно

5.  Шил шиг өнгөт эдлэлийн нэрний
    Эхний задгай үений оронд
    Заримдаг гийгүүлэгч бичвэл
    Давс төрүүлдэг металл биш болно



6.  Дурлал гэдгийн холбоо үгийг
     Дураараа өөрчилж эхний үсгийг соливол
    Зэврэхээс хамгаалж төмрийг өнгөлдөг
    Жирийн нэгэн металл болно


7.  Өнгө муутай ч бөх металлын нэрийн
    Эхний гийгүүлэгчийг сольчихсон чинь
    Ямар нэгэн сав суулгыг
    Уруу нь харуул гэсэн үг болчихов



8.  Эхний гурван үсэг нь
     Бүх л хугацаанд гэсэн үг
     Дараах гурван үсэг нь
     Тунасан шаврын нэр
     Эцсийн ганц үсэг нь
     Эхний эгшгийн нэг
     Хэлхэж холбоод уншвал
     Химийн урвалыг явуулах үйл





бичсэн: Teacher of Chemistry B.Tsolmon | төрөл: Хими-Аман зохиол 2009-10-31 өдөр 01:07
Холбоос | Мэйлээр илгээх | Сэтгэгдэл (1) | Сэтгэгдэл бичих

Ертөнцийн гурав химид


                             

Ертөнцийн гурав химид

               Ертөнцийн гурван
                         хувирашгүй
Химийн идэвхигүй учир
              гадаад өнгө нь янзаараа
                     алт нэг хувирашгүй
Хэдэн тоон үзүүлэлт нь
              дандаа л нэг байдгаараа
                      устөрөгч нэг хувирашгүй
Хэцүү нөхцөлд урвалд ордгоос
              агаарын ихэнхийг эзэлдгээрээ
                      азот нэг хувирашгүй


                 Ертөнцийн гурван
                               гайхалтай шингээгч
Усыг сорж
               өөрөө шингэрдгээрээ
                          хүхрийн хүчил
                                     гайхалтай шигээгч
Устөрөгч татаж
               өөртөө шингээдгээрээ
                           цагаан алт
                                     гайхалтай шингээгч
Уусгаж аваад
               олонхитой нь үйлчилдгээрээ
                           ус нэг
                                     гайхалтай шингээгч
 

                  Ертөнцийн гурван
                                шингэн
Металлууд цөмөөрөө хатуу ч
                     мөнгөн ус ганцаараа шингэн
Металл бишүүд хий, хатуу ч
                     бром ганцаараа шингэн
Металл бишийн устөрөгчит нэгдлээс
                     ус ганцаараа шингэн



бичсэн: Teacher of Chemistry B.Tsolmon | төрөл: Хими-Аман зохиол 2009-10-31 өдөр 01:03
Холбоос | Мэйлээр илгээх | Сэтгэгдэл (0) | Сэтгэгдэл бичих


Танилцуулга

Зургийн цомог

Архив

RSS | Сэтгэгдлийн RSS | BlogMN бүртгэл | Тусламж | BlogMN гишүүн хайх | BlogMN нүүр
© 2007 Teacher of Chemistry B.Tsolmon