Форум | Холбоо барих
Блог хайлт:

Teacher of Chemistry B.Tsolmon

Хүний биеийн булчинг анатоми талаас нь харах

Хүнд 400-680  орчим булчин байдгийг мэргэжилтнүүд тооцоолжээ. Уйлахад хүний 43 булчин ажилладаг бол инээхэд 17 булчин хөдөлгөөнд ордог. Ганцхан үг хэлэхийн тулд хүний 72 булчин ажилладаг байна. Хүний биеийг босоо байрлалд барьж байдаг 200 гаруй булчин байдаг.

Хүүхдүүд ээ та нарын мэдлэгт дусал нэмэр болох үүднээс хүний биеийн булчингуудын анатоми талаас нь харцгаая!


бичсэн: Teacher of Chemistry B.Tsolmon | төрөл: Мэдлэгт нэмэр 2009-11-29 өдөр 12:04
Холбоос | Мэйлээр илгээх | Сэтгэгдэл (3) | Сэтгэгдэл бичих

Цас яагаад цагаан өнгөтэй байдаг вэ?

         Цас яагаад цагаан өнгөтэй байдаг вэ?    




Бүх төрлийн биетүүд гэрлийг нэвтрүүлдэггүй эсвэл тунгалаг, хагас
тунгалаг бүтэцтэй байдаг. Цас бол хагас тунгалаг бодис юм. Хагас тунгалаг биет нь гэрлийг жигд замаар нэвтрүүлдэггүй, зөвхөн туяаны чиглэлийг өөрчилдөг. Ийм учраас гэрэл энэ маягаар чиглэлээ өөрчилдөг байна. Харин мөс гэрлийн чиглэлийг өөрчилж нэвтрүүлдэг.

Бөөн цасны дээрээс гэрэл тусч байна гээд төсөөлдөө.: Талст болгоныг мөргөсөн гэрлийн чиглэл үл мэдэг өөрчлөгдөж өөр талст руу нэвтэрнэ. Мөн л чиглэл нь өөрчлөгдөнө. Дээр дээрээсээ давхарласан цасны хувьд гэрлийн туяа ийм замаар тал бүр тийш сарнидаг. Цасны талстаас ойсон болон талстаар дамжин хугарсан туяанд бүх өнгө агуулагддаг. Бүх өнгө нийлээд цагаан өнгө үүсгэдгийг бид мэдэх билээ. Тийм учраас цас цагаан өнгөтэй байдаг юм.



бичсэн: Teacher of Chemistry B.Tsolmon | төрөл: Мэдлэгт нэмэр 2009-10-31 өдөр 16:02
Холбоос | Мэйлээр илгээх | Сэтгэгдэл (3) | Сэтгэгдэл бичих

Цасан ширхэг хэрхэн үүсдэг вэ?

                      Цасан ширхэг хэрхэн үүсдэг вэ?

 

Үүлэн дэх өчүүхэн жижиг тоосонцор ширхэгээс цасан ширхэг
бий болдог гэнэ. Энэ тоосонцор нь усны ууран дахь молекулууд
өөрт нь нэгдэн, мөсөн талст үүсгэх нөхцөл бүрдүүлдэг.
Ус 0 Со-т хөлддөг бол усны уур илүү бага хэмд бий болдог.
Мөсөн талстууд томорч бие биетэйгээ нэгдэхэд цас үүснэ.
Тэгээд цасан ширхэгүүд үүлнээс илүү хүнд жинтэй болохоор
газар руу унадаг. Газарт буух үед нь агаарын хэм хөлдөх хэмээс
бага бол цас болж, үүнээс дулаан байвал хайлж бороо болж
ордог юм. Гэтэл заримдаа бидний нойтон цас гэж нэрлэдгээр
бороо цас холилдон ордог. Иймээс агаарын хэм ихээр нөлөөлдөг
байна. Цасан ширхэгүүд мөндөрөөс ялгаатай.
Усны уур хөлдөж цас болдог байхад борооны дуслууд хөлдөснөөс
мөндөр үүсдэг.
Мөсөн талст үүссэний дараа талстын гадарга
бий болох, салаалах гээд бүхэл бүтэн физикийн үзэгдлүүд явагдана.
Энэ хоёр үзэгдлийн тэнцвэртэй байдлаас талстын хэлбэр
тодорхойлогддог. Нэг нь энгийн цэгцтэй гадаргуу
үүсгэж байхад
н
өгөө нь салаалсан зургийг бий болгодог байна.

Ус хөлдөж мөс болсны эцэст усны молекулууд нэг дор цугларч
6 өнцөгт талст бортого үүсгэдэг тухай дээр дурдсан.
Энэ талст бортого нь 6 тэгш хэмтэй байдаг.
Хэлбэр нь бий болоход аль хэсэг нь бусдаасаа илүү удаан
байхтай холбоотой. Молекулын хэлбэрээр нь авч үзвэл мөсний
талстын орох гарах хэсэгт химийн чөлөөтэй сул холбоо их байдаг.

Энэ холбоосонд нь агаар дахь усны молекулууд холбогддог тул энэ
хэсэг нь илүү хурдан томорно. Энгийн хэлбэртэй цасан ширхэгт
химийн сул холбоо бага байдаг тул усны молекул амархан нэгддэггүй.
Талст гадарга үүсэх нь 6 талт талст хэлбэртэй болоход хүргэдэг.
Талстууд илүү жижиг байхдаа аль хэдийнээ ийм хэлбэртэй
болсон байдаг юм.

Одоо нарийн ганган салаа мөчир нь хэрхэн болдог явцыг нь судлая.
Агаар дахь усны уурын молекулууд томорч буй мөсөн талстын
гадаргуунд илүү наалдах боломж үүсгэдэг.
Энэ нь дифузын дагуу явагдана (Дифуз гэдэг нь молекулууд ямар ч
гомоген орчинд бүх газар ижил хэмжээтэй тархахыг хэлдэг.
Усанд бэх дусаахад булингартаж бэх усны бүх хэсэгт тарах
үзэгдлээс ажиглаж болно).
Агаарт томорч буй өөгүй гадаргатай мөсөн талстыг төсөөлөөд үздээ.

Үүний хаа нэгтээ гүдгэр гарч ирнэ. Агаар дахь усны уурын молекулууд
энэ хэсэгт илүү хурдан нэгддэг. Гүдгэр хэсэгт усны молекулууд нэгдсээр
энэ хэсэг нь хурдан томордог байна. Талстаас зайтай байгаа молекулууд
нэгдэхдээ удаан байдаг нь ийм учиртай юм. Ингэснээр энд салаа үүснэ.
Салаа болгонд ижил хэлбэртэй жижиг салаанууд бий болно.
Талст томорсны дараа салаалах үйл явц эхэлдэг юм.



бичсэн: Teacher of Chemistry B.Tsolmon | төрөл: Мэдлэгт нэмэр 2009-10-31 өдөр 15:04
Холбоос | Мэйлээр илгээх | Сэтгэгдэл (3) | Сэтгэгдэл бичих

Цасан ширхэгийн бүтэц

                                       Цасан ширхэгийн бүтэц

               

Талстын бүтэц нь молекулуудын эмх цэгцтэй хэлбэр юм. Молекул
нь талст бортогон хэлбэртэй байдаг. Мөс болж хөлдсөн усны
молекулууд 6 өнцөгт талст бортгыг үүсгэдэг учраас цасан
ширхэгүүд ихэвчлэн 6 талт талст хэлбэртэй байдаг ажээ.
6 талт талст нь 6 өнцөгт хоёр хавтгай талст, тэгш 4 өнцөгт
хэлбэртэй 6 талаас тогтдог. 6 талт талстын аль талст нь
илүү хурдан томорно тэр тал нь өргөн болно. 
Эдгээр нь цаг агаарын янз бүрийн нөхцөлөөс болоод зарим үед
энгийн эсвэл нарийн бүдүүн бүтцийг үүсгэдэг.

Ингээд та бүхэн дээрх зургаас цасан ширхэгийн төрөл

бүрийн хэлбэрүүдийг харж байна.

Цасан ширхэгүүд бие биетэйгээ адилгүй байдаг.
Гэвч бүгдийг нь ерөнхийд нь бүлэг болгон ангилж болно.

Од
Хамгийн их байдаг хэлбэр юм.
Бие биетэйгээ тэгш хэмээр байрласан 6 салаатай.
Эдгээр тус бүрдээ мөн л салаалсан байдаг.

Хээ хуар
Салаа бүр нь хавтгай хэлбэртэй. Нимгэн хавтгай байдаг.

Багана
Эдгээр нь бүгд 6 талт талст бортого хэлбэртэй.
Талстын хоёр үзүүр бүр нь дотогш чиглэсэн хөндий зай үүсгэдэг.

Зүү
Багана хэлбэртэй талстууд урт, нарийхан болсон байдаг.
Заримдаа дотроо хөндий байх нь ч бий.

Салаат
Энэ нь янз бүрийн хэлбэртэй мөсөн талстууд нэг нэгнийхээ
дотор орсноос үүсдэг. Салаа бүр нь од хэлбэртэй талстын
нэг салбартай төстэй байдаг.
Гэвч тэгш хэмтэй бус замбараагүй байрласан байдаг юм.

Малгайт багана
Ийм хэлбэртэй талстууд багана болж томорч эхэлнэ.
Гэвч дулааны хэм өөрчлөгдөхөд хавтгай хэлбэртэй
болж томорч эхэлдэг юм.



бичсэн: Teacher of Chemistry B.Tsolmon | төрөл: Мэдлэгт нэмэр 2009-10-31 өдөр 12:09
Холбоос | Мэйлээр илгээх | Сэтгэгдэл (0) | Сэтгэгдэл бичих

Цасан ширхэг

                 Цасан ширхэг     

“Цасан ширхэгийн талст

бүр уран дүрслэлийн гайхамшиг бөгөөд  бүгд өөр хэлбэр
дүрстэй байдаг. Цасан ширхэг хайлахад тэрхүү
уран хээ хуар алга болж, ямар ч ул мөр үлддэггүй”.
Энэ үгийг амьдралынхаа нэлээд хэсгийг цасан ширхэг
судалж, фото зургийг ньавч байсан АНУ-ийн иргэн
Вилсон А.Бентли хэлсэн юм.
Тэрээр тариачин байсан ч өөрийгөө сайн боловсруулдаг
байсан бөгөөд 1885 онд дуран авайгаар цасан ширхэгийг
томруулан зургийг нь авсан нь энэ судалгааны эхлэл
болсон юм.
Үүнийг фотоаппаратанд тохируулан суурилуулсан дуран
авайны тусламжтайгаар авчээ. Бентли амьдралынхаа
туршид 5000-аас илүү их цасан ширхэгийн зураг авсан
бөгөөд нэг хэсгийг нь хэвлүүлжээ.
Энэ цасан ширхэг бүр нь өөр хоорондоо огт адилгүй
байхыг ажигласан байна.
Ямар ч зүйлийн эхний алхам нь дараагийн алхмынхаа суурь нь
болж
өгдөг хойно Японы Хоккайдогийн их сургуулийн физикч
Юкичиро Накаяа дараагийн алхмыг хийж 1932 оноос эхлэн
судалгаа хийж эхэлжээ.
Хоккайдо дахь уулсын цасыг судлан хэдхэн жилийн
дотор 3000 гаруй зураг авсан байна.
Тэрээр цасан ширхэг
үүдийг хэлбэрийнх нь
дагуу
ангилахаар оролджээ.

Дараа нь хоёр өвлийн турш лабораторид мянга
орчим хэлбэрийг гарган авсан анхны хүн болжээ.
Эцэст нь цасан ширхэгийн эзэлхүүн болон
атмосферийн нөхцөлийн хоорондох
уялдаа холбоог батлав.
Нээсэн ололтоо “Накаяагийн диаграм”
нэр дор нэгтгэжээ.
Өнөөг хүртэл хэрэглэсээр байгаа энэ
диаграм нь цасан ширхэг дээр “бичигдсэн”
цаг уурын мэдээллийг уншихад тусалдаг.

Накаяа ч цасан ширхэг бол
“тэнгэрээс ирж байгаа захиа”
гэж үздэг байж.
Одоо ч гэсэн цасан ширхэгийг үргэлжлүүлэн
судалсаар байна.



бичсэн: Teacher of Chemistry B.Tsolmon | төрөл: Мэдлэгт нэмэр 2009-10-31 өдөр 11:20
Холбоос | Мэйлээр илгээх | Сэтгэгдэл (5) | Сэтгэгдэл бичих


Танилцуулга

Зургийн цомог

Архив

RSS | Сэтгэгдлийн RSS | BlogMN бүртгэл | Тусламж | BlogMN гишүүн хайх | BlogMN нүүр
© 2007 Teacher of Chemistry B.Tsolmon